Бидний тухай

мэндчилгээ

Эрхэм та бүхэнд Монголын хөрөнгийн зах зээл, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК үүсч хөгжсөний түүхт 33 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Монголын хөрөнгийн биржийг 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор vvсгэн байгуулснаар Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн үйл явц эхэлсэн юм.

Тэр цагаас хойш Монголын хөрөнгийн бирж /МХБ/ олон түүхэн ололт амжилтуудыг бүтээж ирснээс онцгойлон 2023 оны ололт амжилтаа тоймловол: “Монгол Хөрөнгийн Бирж” ХК FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд орж МУ-ын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн онцгой үйл явдал боллоо. Үүний зэрэгцээ дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 20.8 хувьд хүрээд байна.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд системийн 5 банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банк, Голомт банкууд нь 2023 оны 06 дугаар 30-ны өдрөөс өмнө нээлттэй компани болох үүргээ биелүүлж, олон нийтэд хувьцаагаа санал болгосноор нийт 302.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Түүнчлэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнүүдийг бүртгэн олон нийтэд санал болгож, 140 гаруй тэрбум төгрөгийн анхдагч зах зээлийн арилжааг амжилтай зохион байгууллаа.

Түүнчлэн Улсын Их Хурлаас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль” баталж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж үүссэн түүхэн үйл явц өрнөж байна. Энэхүү үйл явцтай холбогдуулан МХБ арилжааны системийн шинэчлэлт хийн, үйл ажиллагаагаа өргөжүүлэв. Мөн МХБ-ээр арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны үнийн мэдээллийг эх сурвалж болгон “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” /АМНАТ/ тооцдог боллоо. МХБ-ээр дамжин экспортод гарах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж төмрийн баяжмал арилжаалж эхэлсэн бол манай хамт олон 2024 онд зэс болон бусад нэр төрлийн бүтээгдэхүүн арилжаалах бэлтгэл ажлыг хангаж байна.

2023 онд Монголын хөрөнгийн зах зээлийг гадаад улсуудад сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр БНСУ, Хонконг, БНХАУ улсуудад үйл ажиллагааг зохион байгуулж, Будапештын хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Бид дотооддоо “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг сар бүр тогтмол, зохион байгуулж, Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг зах зээлд оролцогч бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж иргэд олон нийтийг мэдээ мэдээллээр нээлттэй хангаж ажиллалаа. “Монголын хөрөнгийн бирж” нь 33 жилийнхээ босгон дээр МУ-ын хөрөнгийн зах зээлийн салбарын оны шилдгийг шалгаруулдаг “Grand bull awards-2023”-аас ОНЦЛОХ IPO номинацид шалгарсан зэрэг чамлахааргүй амжилттай ажиллаж байна.

2024 онд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хамт олон өмнөх он жилүүдийн ололт амжилтаа бататгаж, МУ-ын хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэн, амжилттай ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлээд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид Та бүхэнд Монголын Хөрөнгийн зах зээл үүсч, хөгжсөний түүхт 33 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЦОГТБАЯР

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

                                                           

2017 оны жилийн тайлан            2018 оны жилийн тайлан            2019 оны жилийн тайлан            2020 оны жилийн тайлан            2021 оны жилийн тайлан            2022 оны жилийн тайлан

Татаж авах                                   Татаж авах                                   Татаж авах                                   Татаж авах                                   Татаж авах                                   Татаж авах


КОМПАНИЙН ТҮҮХ

  • 1991.01.18 - Монголын хөрөнгийн бирж байгуулагдав.

    Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн vе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дvгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан.

  • 1992.02.07 - Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдав.

    Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсний дүнд нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болжээ.

  • 1994.09.26 - Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдав.

    Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, МХБ-ийн түр дүрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зөвхөн vнэт цаас арилжих, түүнтэй холбоотой ажил vйлчилгээ эрхлэх зорилго бүхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.

  • 1995.08.28 – Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэв.

    Бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээл эхэлснээр МХБ-ийн санхүүжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болон зохион байгуулжээ.

  • 1996.10.25 – Засгийн газрын бондын анхны арилжаа явагдлаа.

    Засгийн газар 1996 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор анх бонд гаргаж байсан бол 2011 онд Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдаж, “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах” хөтөлбөрийн санхүүжилтэд 65.0 тэрбум төгрөгийн бонд, ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтэд 171.7 тэрбум төгрөгийн бонд арилжиж, нийт 236.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг бондыг арилжаалж байжээ.

  • 1999 – ТОР-75 индекс тооцож эхлэв.

    МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн үзүүлэлтээр байр эзлүүлэн эхний 75 компанийн арилжааны үзүүлэлтийг үндэслэн “ТОР-75” индексийг тооцож эхэлжээ.

  • 2001.06.08 – Компанийн бондын арилжаа явагдаж эхлэв.

    “Барилга корпораци” ХХК компани нь “Шинэ зуун-210” нэртэй 210,000 ширхэг компанийн бондыг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж арилжаалсан нь компанийн бонд гаргасан анхны компани болов.

  • 2005.05.25 – Анхны IPO гарав.

    "Монгол шилтгээн" ХХК нь 800 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэйгээр санал болгон арилжаалсан нь Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн анхны компани болов.

  • 2011.04.27 – Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ” байгуулав.

    Монгол Улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн бирж групп нь “Ажлын мастер гэрээ”-г байгуулснаар хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажил эхлүүлэв.

  • 2012.07.02 - Арилжаа, Төлбөр Тооцоо, Хяналт, Хадгаламжийн “Миллениум Ай Ти” цогц системийг зах зээлд нэвтрүүллээ.

    Дотоодын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгын хүрээнд дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хөрөнгийн бирж болон бусад санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг “Миллениум Ай Ти" Арилжаа, Төлбөр, Тооцоо, Хяналт, Хадгаламжийн цогц системийг зах зээлд нэвтрүүлэв.

  • 2012.08.27-Монгол Улсын хөрөнгийн зах зээл FTSE-ийн “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”-нд багтав.

    Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE групп Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын жагсаалт”-нд багтаасан байна.

  • 2013.05.24 - Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав.

    Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин олон улсын сайн туршлагын дагуу шинэчлэгдэх нөхцөл бүрдсэн бөгөөд тус хуулийг үндэслэн "Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль" болон зах зээлийн бусад дүрэм, журмууд шинээр батлагдсан юм.

  • 2013.10.03 - Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдлаа.

    Хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогчид болох мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бүтэц, зохион байгуулалтыг сонгодог утгаар нь бий болгон хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн гол баримт бичиг болох “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль” батлагдсанаар гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, үнэт цаасны зах зээлд жирийн иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

  • 2015.12.02 - Монголын хөрөнгийн бирж өөрийгөө зохицуулах байгууллага боллоо.

    2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг Өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэрийг гаргалаа. Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болсноор өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт, ёс зүйн хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх, шалгуур, шаардлага хангахгүй байгаа компанид хариуцлага хүлээлгэн өргөн хэмжээнд ажиллахаас гадна хөрөнгийн зах зээлийн чиглэлээр гадаадын хөрөнгийн бирж, олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүхий л боломж нээгдэж байгаа юм.

  • 2016.01.05 - Төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй явуулж эхлэв.

    УИХ, Засгийн газраас баталсан 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай тогтоолын дагуу ”Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар хувьчилж, 6.2 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.

  • 2017.06.29 - Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнийн дүн бүхий компанийн өрийн хэрэгсэл гарч, амжилттай арилжаалагдав.

    “Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл болох “Сүү Бонд” нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр худалдагдаж, анхдагч зах зээлд нийт 6 тэрбум төгрөг, хоёрдогч зах зээлд нийт 4.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь Монголын хөрөнгийн зах зээлд арилжигдсан хамгийн өндөр үнийн дүнтэй өрийн хэрэгсэл болсон юм.

  • 2017.12.31 – Түүхэн дээд арилжаа хийгдэв.

    “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 26-н жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв.

  • 2018.01.02 - MSE A болон MSE В индексүүдийг тооцож эхлэв.

    МХБ-ийн бүртгэлийн I болон II ангиллын компаниудын үнэт цаасны үнийн ерөнхий өөрчлөлтийг илэрхийлэх MSE A болон MSE B индексийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тооцож эхлэв.

  • 2018.03.13 - Хамгийн их захиалга авсан IPO хийгдлээ.

    Банк бус санхүүгийн зах зээлийн төлөөлөл “ЛендМн ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 16.5 дахин их буюу нийт 41 тэрбум төгрөгт хүрснээр, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани болов.

  • 2018.04.04 - Хамгийн анхны гадаадын үнэт цаасыг давхар бүртгэв.

    Монгол улсад үнэт цаасаа давхар бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн анхны компани болох Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэв.

  • 2018. 5-6 сар - Монголын даатгалын салбарын анхны компани үнэт цаасаа бүртгүүлэв.

    Монголын даатгалын салбарын тэргүүлэгч компаниуд болох “Мандал даатгал” ХК, “Ард даатгал” ХК нь даатгалын салбараас анх удаа үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаснаар хөрөнгийн зах зээлд оролцох дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх нөхцөл бий болов.

  • 2018.12.31 - Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа түүхэн дээд хэмжээнд хүрэв.

    “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн дүн 2018 оны жилийн эцсийн байдлаар 210 тэрбум төгрөгт хүрсэн нь үүсгэн байгуулагдсанаас хойшхи 27 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт боллоо.

  • 2019 оны 2-5 сар - Монголын томоохон банк бус санхүүгийн байгууллагууд үнэт цаасаа бүртгүүлэв.

    Монголын томоохон банк бус санхүүгийн байгууллагууд болох “Инвескор ББСБ” ХК, “Ард Кредит ББСБ” ХК нь үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаснаар хөрөнгийн зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын оролцоо идэвхийг нэмэгдүүлж зах зээлийн үр өгөжт байдлыг нэмэгдүүллээ.

  • 2019.06.28 - "Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг батлав.

    Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр олон улсын биржүүдэд түгээмэл арилжигддаг бүтээгдэхүүн манай зах зээлд цоо шинээр нэвтэрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжих ба иргэд эрсдлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангагдах боломж бий боллоо.

  • 2019.12.31- Орон нутагт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгуулав.

    Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" арга хэмжээг Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ зэрэг нийт 12 аймгийн төв болон 30 сумдад амжилттай зохион байгуулж нийт 15,000 гаруй иргэдийг хамруулав.

  • 2019.12.31 - Анхдагч зах зээлийн арилжаа өмнөх оноос 35.1 хувиар өсөв.

    “Түмэн шувуут” ХК, “Ард кредит ББСБ” ХК, “Монос хүнс” ХК, “Инвескор ББСБ” ХК-иуд МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 42.5 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн нь анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.5 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар өсч, түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

  • 2020.03.31 – Төлбөр тооцооны Т+2 горимд шилжлээ.

    Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимд суурилсан Үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2 горимыг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс нэвтрүүлэв.Энэхүү горимд шилжсэнээр зах зээлд оролцогчдын арилжааны шимтгэл, зардал буурч, зах зээлийн хөрвөх чадвар сайжрах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцоход таатай нөхцөл бүрдэх эерэг нөлөөтэй юм.

  • 2020.08.24 – Анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх бүртгэгдлээ.

    "Ард менежмент ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлсэн нь МХБ-д бүртгүүлсэн анхны хамтын хөрөнгө оруулалтын сан боллоо.

  • 2020.11.12 – Анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэгдлээ.

    “Инвескор актив ТЗК” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Ийнхүү, Монголын хөрөнгийн хөрөнгийн зах зээлд дахин нэгэн шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтэрч, хөрөнгө оруулагчид тогтмол хүү төлдөг, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээнээс өндөр бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж нээгдлээ.

  • 2021.01.19 – Хөрөнгийн зах зээлийн түүхэн үзвэрийн танхимтай боллоо.

    Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан биржийн үйл ажиллагаатай холбоотой түүхэн үзмэрүүдээр бүрдүүлсэн үзвэрийн танхимыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар нээв. Уг музейд хөрөнгийн биржийг үүсгэн байгуулах анхны тогтоол, түүхэн баримт бичгүүдээс эхлээд тухайн үед хэрэглэж байсан компьютер техник хэрэгсэл, бусад хувцас хэрэгсэл, дурсгалын зүйлүүд болон 30 жилийн түүхийг харуулсан түүхэн үзвэрүүдийг багтаасан юм.

  • 2021.06.30 – Шанхайн хөрөнгийн биржтэй хамтран Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

    Дэлхийн ТОП-5 хөрөнгийн биржийн нэг болох Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлж, "Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг" нээлттэй вебинарыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөлөл оролцсон бол Монголын талаас Монголын хөрөнгийн биржийн төлөөллүүд, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.

  • 2022.9.29 МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ FTSE RUSSELL-ИЙН "FRONTIER MARKET" АНГИЛАЛД ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ.

    Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс 2022 оны 9-р сарын 29-ний өдөр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг бүрэн хангасан тул 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тус ангилалд оруулахыг зөвшөөрсөн тухай мэдэгдсэн юм.

  • 2022.12.26 “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК НЭМЭЛТ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЛОО.

    Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьчлалын салхийг хагалж "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болголоо.

  • 2023.05.03 “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БУДАПЕШТЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

    Санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хурал, семинар зохион байгуулах, дэд бүтэц, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

  • 2023.05.29 СИСТЕМИЙН НӨЛӨӨ БҮХИЙ БАНКУУД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН IPO ГАРГАЛАА.

    УИХ-аас баталсан Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн /2021.01.29/ дагуу системийн нөлөө бүхий банкуудын үнэт цаасыг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон арилжаалахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн хүрээнд Төрийн банк, Голомт банкууд 2022 онд, Хаан банк /2023.04.13/, Худалдаа хөгжлийн банк /2023.05.23/ Хас банк /2023.05.29/ 2023 онд тус тус Монголын хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргаж, олон нийтийн хувьцаат компани болсон юм.

  • 2023.06.29 ШАНХАЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн Ерөнхийлөгч Цаи Жианчун /CAI Jianchun/ болон албаны бусад хүмүүстэй албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

  • 2023.06.30 САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-Д УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО.

    Улсын Их Хурлаас уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж үүссэн түүхэн үйл явц өрнөлөө.

  • 2023.11.24 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДӨРЛӨГИЙГ ШАНХАЙ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    “Монголын хөрөнгийн бирж” ХК, Шанхайн хөрөнгийн бирж хамтран 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, зах зээлийн оролцогчдыг хамруулсан "MONGOLIAN CAPITAL MARKETS DAY 2023” өдөрлөгийг тус хотод амжилттай зохион байгууллаа.

  • 2023.12.28 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН НИЙТ АРИЛЖАА, ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ.

    2023 онд Монголын хөрөнгийн биржийн нийт арилжаа 8.3 их наяд төгрөгт, зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрч түүхэн дээд амжилт үзүүллээ.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

ТУЗ-ийн дарга

Д.Тогтохбаяр

МУБИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга




ТУЗ-ийн гишүүн

С.Баянцогт

”Алтайн зам” ХК-ийн Санхүүгийн хэлтсийн захирал

ТУЗ-ийн гишүүн

Ж.Бямбасүрэн

ЗГХЭГ-ын Санхүү, эдийн засгийн газрын дарга

ТУЗ-ийн гишүүн

Т.Ганбаатар

УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга

ТУЗ-ийн гишүүн

Ж.Цогтбаяр

Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга


ТУЗ-ийн хараат бус гишүүн

М.Банзрагч

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн Сургалт, чанарын албаны дарга

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Р.Мөнхтөр

"Айкор партнерс" ХХК-ийн Дэд захирал

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Н.Отгончимэг

”Сүлд-Аудит” ХХК-ийн Аудитор

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Н.Улаанхүү

Ландбридж” ХХК-ийн Санхүү, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал


ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Б.Туяарах

Хяналтын зөвлөлийн дарга

Б.Батбаяр

Хяналтын зөвлөлийн гишүүн

Ц.Мөнхзул

Хяналтын зөвлөлийн гишүүн

БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ






Удирдлагууд:
  • ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ:
    • Ж.ЦОГТБАЯР
  • Газрын захирлууд:
    • Х.Эрдэнэбүрэн /Захиргаа, Санхүүгийн газар/
    • И.Жавхлан /Үйл ажиллагааны газар/
    • А.Мөнхбаясгалан /Хяналт, Зохицуулалтын газар/
    • Т.Хаш-Эрдэнэ /Бизнес, Хөгжлийн газар/
    • С.Ариунсанаа /Уул, уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газар/

ЦАГИЙН ХУВААРЬ

Монголын хөрөнгийн бирж Даваа - Баасан гаригуудад 08:30 - 17:30 цагийн хооронд ажиллана.
Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаа 10:00 - 13:00 цагийн хооронд явагддаг.
Арилжааны үе Үргэлжлэх хугацаа Эхлэх цаг Дуусах цаг
Нээлтийн дуудлага худалдаа 20 минут 09:40:00 10:00:00
Энгийн арилжаа 3 цаг 10:00:00 13:00:00
Хаалтын ханш тогтоох 5 минут 13:00:00 13:05:00
Монголын хөрөнгийн бирж нь 2024 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт дараах өдрүүдэд амарна. Үүнд:
Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр Огноо
2024 он
Шинэ он Нэгдүгээр сарын 1 /Даваа гараг/
Цагаан сар Хоёрдугаар сарын 10, 11, 12 /Бямба, Ням, Даваа гараг/
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Гуравдугаар сарын 8 /Баасан гараг/
Бурхан багшийн их дүйчин өдөр Тавдугаар сарын 23 /Пүрэв гараг/
Эх үрсийн баяр Зургаадугаар сарын 1 /Бямба гараг/
Үндэсний их баяр наадам Долоодугаар сарын 10-15 /Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа гараг/
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр Арван нэгдүгээр сарын 2 /Бямба гараг/
Бүгд найрамдах улс тунхагласан өдөр Арван нэгдүгээр сарын 26 /Мягмар гараг/
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Арван хоёрдугаар сарын 29 /Ням гараг/

Бидэнтэй Холбоо барих

Хаяг Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс
Уулзалтын хуваарь Цаг авах
Имэйл хаяг info@mse.mn
Холбоо барих 976-11-313747-/3112/

Монголын Хөрөнгийн Бирж © 2018 он