• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСТКОР ББСБ" ХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-26 10:14:09

"“Инвескор Өсөлт ТЗК” ХК” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааны захиалгыг 2026 оны 01 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-06-30 14:01:59

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар зарласан.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, 264,179,323 ширхэг хувьцаа эзэмшдэг 66 хувьцаа эзэмшигч оролцсон нь нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцааны 75.38 хувийг эзэлж байх тул тооллогын комиссын Дугаар 1 тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөрт тооцлоо.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн. Үүнд:

  1. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 97.34 хувь нь хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.34 хувь зөвшөөрсөн, 2.66 хувь татгалзсан, 0 хувь түдгэлзсэн байна.

  2. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 97.35 хувь нь хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.35 хувь зөвшөөрсөн, 2.65 хувь татгалзсан, 0 хувь түдгэлзсэн байна.

  3. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн:

Б.Батбаяр --- Зөвшөөрсөн-98.40%

Б.Туяарах --- Зөвшөөрсөн-97.37%

Ц.Мөнхзул --- Зөвшөөрсөн-96.57%-ийн санал авч Хяналтын зөвлөлийн гишүүнээр,

  1. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнд нэр дэвшсэн:

С.Баянцогт – 22.47%

Д.Тогтохбаяр – 21.26%

Ж.Цогтбаяр – 18.22%

Ж.Бямбасүрэн – 18.22%

Т.Ганбаатар – 18.18%-ийн санал авч ТУЗ-ийн ердийн гишүүнээр,

        5. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшсэн:

             Р.Мөнхтөр – 1.11%

             Н.Отгончимэг  – 0.39%

             М.Банзрагч –0.05%

             Н.Улаанхүү – 0.02%-ийн санал авч хараат бус гишүүнээр тус тус сонгогдлоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ