УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД
"Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогчид нь “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 5.7, 5.8,5.9 дэх заалтад тус тус заасны дагуу арилжаа бүрийн дараа дэнчинг буцаах эсхүл дараагийн арилжаанд оролцох зорилгоор Биржийн дансанд үлдээх хүсэлтээ Comex арилжааны системийн Дэнчин хэсгийн Дэнчин зарлагын хүсэлт хэсэгт цахимаар ирүүлж байхыг мэдэгдье.
Дэнчин зарлагын хүсэлт ирүүлээгүй тохиолдолд дэнчингийн үлдэгдлийг харилцагч дараагийн арилжаанд оролцохоор үлдээсэнд тооцно.
Санал, хүсэлт, тодруулах зүйлсийг Comex системийн Санал хүсэлт хэсэгт болон биржийн төлбөр тооцооны settlement@mse.mn цахим шууданд ирүүлнэ үү.
Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 48649.49 | -242.49 |
MSE A Индекс | 17707.22 | -1.08 |
MSE B Индекс | 14418.57 | -79.08 |
Энэ өдөр нийт 4,507,525,243 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Тус уулзалтаар МХБ-ийн 2,3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын төлөөллийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хууль, эрх зүйн орчны шинэчлэлтэд тусгах санал санаачилга, холбогдох байгууллагуудын дэмжлэг туслалцааны талаар бичгээр болон шууд саналуудыг хүлээн авч харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа ярилцсан юм.
2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Лхагва гарагт бүх нийтээр амрах тул "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй, үнэт цаасны болон, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье.