УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД
"Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогчид нь “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 5.7, 5.8,5.9 дэх заалтад тус тус заасны дагуу арилжаа бүрийн дараа дэнчинг буцаах эсхүл дараагийн арилжаанд оролцох зорилгоор Биржийн дансанд үлдээх хүсэлтээ Comex арилжааны системийн Дэнчин хэсгийн Дэнчин зарлагын хүсэлт хэсэгт цахимаар ирүүлж байхыг мэдэгдье.
Дэнчин зарлагын хүсэлт ирүүлээгүй тохиолдолд дэнчингийн үлдэгдлийг харилцагч дараагийн арилжаанд оролцохоор үлдээсэнд тооцно.
Санал, хүсэлт, тодруулах зүйлсийг Comex системийн Санал хүсэлт хэсэгт болон биржийн төлбөр тооцооны settlement@mse.mn цахим шууданд ирүүлнэ үү.
Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 49165.16 | -135.77 |
MSE A Индекс | 17841.29 | -32.48 |
MSE B Индекс | 14313.65 | 47.15 |
Энэ өдөр нийт 11,376,742,107 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн олон улсын эдийн засагт гарч буй өөрчлөлт шинэчлэлтүүд, ирээдүйд улс оронд тулгарч болзошгүй сорилтууд, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх эрэлхийлэл, шийдэлтэй холбоотой дүгнэлтээ хуваалцсан юм.
"Блүмсбюри секьюритис ҮЦК" ХХК, “Монгол хувьцаа ҮЦК” ХХК-иудын харилцагчдыг шилжүүлэхтэй холбоотой уралдаант шалгаруулалтад 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор холбогдох материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.