• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСТКОР ББСБ" ХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-26 10:14:09

"“Инвескор Өсөлт ТЗК” ХК” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааны захиалгыг 2026 оны 01 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ШАНХАЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023-08-16 17:27:03

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Шанхайн хөрөнгийн биржтэй 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.

Тус санамж бичгийн хүрээнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хамтран хөгжүүлж нэвтрүүлэх, хоёр улсын зах зээлийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, харилцан ашигтай бусад холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр зөвшилцсөн бөгөөд үүний дагуу өнөөдөр /2023-08-16/ “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар Шанхайн хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Цаи Жианчун /CAI Jianchun/, Олон улсын харилцааны газрын захирал Жан Бин /Zhang Bin/ нартай цахим уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд талууд хоёр зах зээлийг холбосон ETF буюу биржээр арилжаалагддаг санг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлийг Шанхайн хөрөнгө оруулагчдад сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцлоо.

Шанхайн хөрөнгийн бирж нь БНХАУ-ын хамгийн том хоёр хөрөнгийн биржийн нэг бөгөөд олон улсад зах зээлийн үнэлгээгээр гуравдугаарт /6.5 их наяд ам.доллар/, арилжааны эргэлтээр тавдугаарт /13.3 их наяд ам.доллар/, IPO-ны хэмжээгээр нэгдүгээрт /501.4 их наяд ам.доллар/ тус тус эрэмбэлэгддэг байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ