• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-18 16:55:47

2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 503,112,543 төгрөгийн үнийн дүн бүхий 458,035 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гранд системс ХК (LOT +15.00%), Хөсөг трейд ХК (HSG +14.91%), Монгол шуудан ХК (MNP +14.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Азык ХК (ALD -14.94%), Оллоо ХК (OLL -12.84%), Монгол Базальт ХК (MBW -5.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 8,590 ширхэг нэгж эрх 5,742,993 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,814 ширхэг үнэт цаас 140,700,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 270 ширхэг үнэт цаас 27,000,000 төгрөгөөр,

  • Энэ өдөр багцын арилжаанд нийт 500,000 ширхэг үнэт цаас 650,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 1,164,800 ам.доллар буюу 4,186,454,272 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 9,152,000 юань буюу 4,626,885,120 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 5,363,200 ам.доллар буюу 19,276,091,648 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,720,000 юань буюу  3,397,363,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 8,742,400 ам.доллар буюу 31,421,409,536 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 64,234,759,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.1% хувиар өсч, 48,880.29 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,872,975,865,593 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ