• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-19 16:19:41

2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 331,811,306 төгрөгийн үнийн дүн бүхий 273,529 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Оллоо ХК (OLL +14.44%), Айтүүлс ХК (ITLS +10.10%), Гермес центр ХК (HRM +9.43%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -12.50%), Өндөрхаан ХК (ONH -7.85%), Махимпекс ХК (MMX -7.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 4,458 ширхэг нэгж эрх 1,280,298 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,092 ширхэг үнэт цаас 64,064,980 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18,001 ширхэг үнэт цаас 1,799,420,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 2,662,400 ам.доллар буюу 9,568,745,472  төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,392,000 юань буюу 5,760,592,640  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,403,200 ам.доллар буюу 15,825,232,896  төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 1/3 коксжих нүүрс 468,600  ам.доллар буюу 1,684,162,458 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 3,072,000 ам.доллар буюу 11,040,860,160 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,495,191,040 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 1,169,920 ам.доллар буюу 4,204,727,577.6 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 53,776,088,828 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.16% хувиар өсч, 48,960.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,868,561,182,203 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ