• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-24 14:08:18

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2025.09.24) Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.

Үйл ажиллагааг нээж аймгийн засаг дарга Е.Зангар үг хэлсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн Г.Наранзул “Санхүүгийн боловсрол” сэдвээр иргэдэд мэдээлэл хүргэсэн.

Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээ мэдээллийг танилцууллаа.

Үүний дараа Баян-Өлгий аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Таван богд ҮЦК” ХХК-ийн захирал K.Алия иргэдэд "Хөрөнгийн зах зээлд хэрхэн хөрөнгө оруулалт хийх" талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Төгсгөлд нь өдөрлөгийн сэдэв, агуулгыг бататгах асуулт, хариултын QUIZ уралдааныг зохион байгуулж, ялагчийг хувьцаа худалдан авах эрхийн бичгээр урамшууллаа.

Тус өдөрлөгт нийт 110 орчим иргэн хамрагдсан бол "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иас цэнхэр, ягаан тасалбараа шүүлгэсэн иргэдийн тоо 100 орчим байлаа.

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг “Монголын хөрөнгийн бирж” ХК санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Нөгөөдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдана.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ