• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51651.64

( 229.17 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51651.64 229.17
MSE A Индекс 19609.44 -2.23
MSE B Индекс 14730.4 49.63

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-05 17:00:28

Энэ өдөр нийт 34,964,630,071 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СТРАТЕГИЙН ТҮВШНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-12-05 16:22:04

Энэхүү хамтын ажиллагаа нь хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, хоёр талын судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Мэдээ мэдээлэл

УВС АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-26 17:25:59

“Монголын хөрөнгийн бирж” ХК санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ), хамтран зохион байгуулж буй “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг өнөөдөр (2025.09.26) Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулагдсанаар баруун бүсийн сургалт өндөрлөж байна. 

Өдөрлөгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн Г.Наранзул "Санхүүгийн боловсрол" сэдвээр, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт ба 1072 хувьцаа" сэдвээр тус тус мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн "Тулгат чандмань баян ҮЦК" ХХК иргэдэд хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч хамтран ажилласан бол орон нутагт үйл ажиллагаа явуулдаг "Увс хүнс" ХК болон "Их барилга" ХК-иуд энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилласан юм.

Тус өдөрлөгөөр:

  • 1072 хувьцааны бүртгэл ногдол ашиг, хэрхэн арилжаалах

  • Баялгийн шударга хуваарилалтын талаар

  • Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх,

  • Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах болон үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорьсон.

Энэхүү үйл ажиллагаа нь иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын ач холбогдлыг танилцуулах зорилготой.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ