• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51836.06

( 58.98 0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51836.06 58.98
MSE A Индекс 19625.42 -21.19
MSE B Индекс 14831.89 56.2

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-25 17:17:00

Энэ өдөр нийт 15,132,718,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-09 15:37:14

2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 443,248,592 төгрөгийн үнийн дүн бүхий 681,485 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +4.08%), Айтүүлс ХК (ITLS +3.85%), Хас Банк (XAC +1.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -8.67%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -6.31%), Бодь Даатгал ХК (BODI -5.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 12,727 ширхэг нэгж эрх 8,624,134 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 823 ширхэг үнэт цаас 82,296,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 99,930,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,456,000 юань буюу 5,782,645,120 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 475,200 ам.доллар 1,707,735,744 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,720,000 юань буюу 3,392,054,400 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 11,516,534,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.26% хувиар өсч, 49,607.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,337,443,256,067 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ