• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-16 17:43:40

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн "MSE hall"-д өнөөдөр (2025.10.15) Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "CFA Research Challenge" тэмцээний нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус тэмцээн нь олон улсад 20, Монгол Улсад 10 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа ба Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг нь мэргэжлийн стандартыг дээшлүүлэх, дараа үеийн санхүүгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх зорилготойгоор энэхүү тэмцээний цар хүрээг амжилттай тэлсээр байна.

Үйл ажиллагааг нээж "Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2020 оноос хойш Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгийн санаачилгыг дэмжин жил бүр "CFA Research Challenge" тэмцээний ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж ирсэн.

Дэлхийн хамгийн том санхүүгийн шинжээчдийн байгууллага болох CFA institute-ээс зохион байгуулдаг Research Challenge тэмцээний Монгол улс дахь шалгаруулалтыг зохион байгуулах энэхүү үйл явц нь их дээд сургуулийн шилдэг оюутнуудад санхүүгийн дүн шинжилгээ хийх чадвараа бодит байдлаар хэрэгжүүлэх дадлага туршлага олж авах боломж олгодгоороо онцлог төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц санхүүгийн удирдагчдын дараагийн үеийг тодруулж, алдаршуулах шилдэг тэмцээн гэж үздэг. Мөн Монголын хөрөнгийн бирж нь

  • Ирээдүйн мэргэжлийн хөрөнгө оруулагч, судлаач, шинжээчдийг бэлтгэх үйл явцад зохих хувь нэмэр оруулах,

  • Хөрөнгийн зах зээлийн талаар судалгаа, шинжилгээний бүтээлийн цар хүрээг нэмэгдүүлэх,

  • Хөрөнгө оруулагчдыг зах зээлийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах чиглэлүүдэд тодорхой хувь нэмэр оруулах зорилгыг чухалчлан, дэмжиж ажиллахдаа таатай байдаг.

2016 оноос хойш тус тэмцээнд оролцсон нийт багуудаас шалгарсан шилдэг баг Ази Номхон далайн дэд бүсийн шатанд оролцож, Азийн шилдэг 6 багийн нэгээр шалгарч байсан түүхтэй.

Энэ нь Монгол оюутан залуусын эрдэм мэдлэг, сэтгэлгээ, суралцах, хөгжих ур чадвар, судалгаа, дүн шинжилгээ нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвартайг харуулж буйн нотолгоо гэж үзэж байна" гэдгийг онцоллоо.

Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгийн тэргүүн Б.Хулан:

“Олон улсад CFA цолтой 190 мянга орчин хүн байдгаас 50 хувь орчим нь АНУ-аас, 21 хувь орчим Азиас энэ цолыг авсан байна. Тийм учраас манай улс технологи, хүн хүчний хувьд ч олон улсын чиг хандлагаас хоцрохгүй мэргэжилтнүүдээ улам сайн бэлдэх шаардлагатай.

Бидний цаашдын зорилго зөвхөн тэмцээн уралдаанаар тогтохгүй энэхүү үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр хамтран ажиллагч байгууллагууд болон бусад ажил олгогчдод эрэлт хэрэгцээтэй сайн мэргэжилтнүүд бэлтгэгдэх үйл явцыг дэмжиж ажиллах, оюутан дадлагажуулах, ажлын байранд зуучлах зэрэг үүргийг давхар гүйцэтгэхийг зорьж байна” гэдгийг мэдэгдээд тэмцээний зохион байгуулалт, бэлтгэл хангалт, ментор багш нарын оролцоо, дэмжлэг, шүүлтийн талаарх нарийвчилсан мэдээллүүдийг багуудад танилцууллаа.

Энэ жил "CFA Research Challenge" тэмцээнд Монгол Улсын зургаан их сургуулиас нийт 11 багийн оролцож байгаа ба, МХБ-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Премиум Нэксус” ХК-ийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийх бөгөөд түрүүлсэн баг 2026 оны  4 дүгээр сард оюутнууд Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцох юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ