• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51836.06

( 58.98 0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51836.06 58.98
MSE A Индекс 19625.42 -21.19
MSE B Индекс 14831.89 56.2

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-25 17:17:00

Энэ өдөр нийт 15,132,718,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-20 15:42:32

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 596,245,488 төгрөгийн үнийн дүн бүхий 541,177 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Адуун чулуун ХК (ADL +6.25%), Дархан нэхий ХК (NEH +4.95%), Говь ХК (GOV +1.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -15.00%), Ариг гал ХК (EER -15.00%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -4.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 11,165 ширхэг нэгж эрх 9,284,094 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,719 ширхэг үнэт цаас 88,450,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 16 ширхэг үнэт цаас 1,600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,416,000 юань буюу 6,262,257,920 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,488,000 юань буюу 3,776,722,560 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 10,734,560,062 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.62% хувиар буурч, 48,813.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,051,445,703,248 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ