• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-08 11:15:26

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д өнөөдөр (2025.12.08) “Шунхлай” ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд нээлттэй санал болгож буй “ШУНХЛАЙ-3” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ, "Шунхлай" ХХК Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, "Голомт капитал ҮЦК”  ХХК  Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Цан цохих ёслолыг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

"Шунхлай ХХК нь хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр "А" үнэлгээтэй буюу “тогтвортой” зэрэглэл бүхий үнэт цаасыг Монголын хөрөнгийн бирж дээр 3 дахь удаагаа гаргаж, олон нийтэд санал болгож байна. 

Өнөөдрөөс эхлэн тус компани 12 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 500,000 ширхэг өрийн хэрэгслийг хөрөнгө оруулагчдад санал болгон, нийт 50,000,000,000 (Тавин тэрбум) төгрөгийг татан төвлөрүүлэх юм. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна” гэв.

"Шунхлай" ХХК Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран:

"Шунхлай" ХХК нь газрын тосны салбарт 30 гаруй жилийн түүхтэй, зах зээлийн 20 гаруй хувийг эзэлдэг компани. Бид өнөөдөр МХБ-дээр нийт 50 тэрбум төгрөгийн нээлттэй бондыг зах зээлд санал болгож байна. Манай компани хоёрдогч зах зээл дээр 2022 оноос идэвхтэй ажиллан, хэд хэдэн удаагийн бондын хөтөлбөрүүдийг эхлүүлж, эргэн төлөлтийг амжилттай хийсэн туршлагатай. Энэхүү амжилтаа улам бататгаж, эрхэм хөрөнгө оруулагч та бүхний итгэлийг хамтын өсөлтөөр баяжуулахыг хүсч байна. Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж буй “Шунхлай-3” бондод хөрөнгө оруулахыг олон нийтэд уриалъя” хэмээн хэлсэн юм.

Үйл ажиллагааны төгсгөлд тэрээр үнэт цаасны зах зээлийн 7603 удаагийн арилжааг нээж, ёслолын цан цохилоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ