• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-26 10:14:09

"Инвескор Өсөлт ТЗК" ХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааны захиалгыг 2026 оны 01 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-12-24 16:36:27

Өнөөдөр /2025.12.24/ Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Засгийн газрын дотоодын үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон, 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаасыг арилжааллаа.

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 7.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод 6.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүлсэн.

Анхдагч зах зээлийн арилжаагаар хөрөнгө оруулагчдаас нийт 14.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий (1.4 дахин их) захиалга ирүүлсэн бөгөөд хямдруулалттай 52 долоо хоногийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.431 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.863 хувиар тус тус тогтлоо.

Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ