• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54478.17

( -541.62 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54478.17 -541.62
MSE A Индекс 20822.95 -54.22
MSE B Индекс 14361.75 81.93

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-31 14:19:47

Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 13,853,759,108,489 төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2025-12-31 10:10:00

Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-31 14:19:47

2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 1,399,509,938 төгрөгийн үнийн дүн бүхий 3,185,324 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 34 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +15.00%), Увс чацаргана ХК (CHR +14.81%), Хэрлэн Хивс ХК (HRL +13.85%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Инвескор ББСБ ХК (INV -7.31%), Улсын их дэлгүүр ХК (UID -6.55%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -4.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 209,634 ширхэг нэгж эрх 62,892,351 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 7 ширхэг үнэт цаас 700,070 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,529 ширхэг үнэт цаас 252,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 60 ширхэг үнэт цаас 6,000 ам.доллар (21,339,960₮) төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Тавантолгой" ХК-ийн 160 багц 1,024,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 112,640,000  ам.доллар буюу 400,622,182,400 төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,944,000 юань буюу  5,568,088,320 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,816,000  юань буюу 3,467,844,480 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 411,395,457,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.98%​​​​​​ хувиар буурч, 54,478.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,853,759,108,489 төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ