• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 -1.47
MSE B Индекс 14455.21 97.24

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-26 10:14:09

"Инвескор Өсөлт ТЗК" ХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжааны захиалгыг 2026 оны 01 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2021-09-23 09:24:37

МХБ-д бүртгэлтэй компани нь “Компанийн тухай хууль”-ийн 49 дүгээр зүйл, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 56.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.8 заалт буюу үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг олон нийтэд зарлах үүрэгтэй билээ. 

Энэхүү хууль тогтоомжид заасны дагуу "Бодь даатгал" ХК нь хувьцаа халааслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг СЗХ болон МХБ-д ирүүлээгүй, олон нийтэд мэдээлээгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд тооцогдож, улмаар тус компанид Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авагдсан байна.

Иймээс бүртгэлтэй хувьцаат компаниуд үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг хууль журамд заасан хугацаандаа олон нийтэд мэдээлж байхыг анхааруулж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ