• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49962.34

( 381.94 0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49962.34 381.94
MSE A Индекс 18180.72 70.69
MSE B Индекс 14675.51 110.75

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГА БНХАУ-ЫН КОКСЖИХ НҮҮРС, КОКСЫН ХУДАЛДАН АВАЛТЫН 12 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2025-05-16 08:35:34

Түүнчлэн үйл ажиллагааг зохион байгуулагч MySteel компанитай хамтран Монголын хөрөнгийн биржээс санаачлан хэрэгжүүлж буй нүүрсний үнийн индексжүүлсэн арилжаа нь зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажлыг эхлүүлэх, мөн эрчим хүчний нүүрс, хүрэн нүүрс болон коксжих чанаргүй нүүрс, төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмал зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнд ч мөн адил индексжүүлсэн үнэ ашиглах талаар судалж, цаашид бүтээгдэхүүнийг индексжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.  

05-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-15 16:36:32

Энэ өдөр нийт 527,538,467 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-05-15 10:01:03

Журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор албан бичгээр эсхүл  ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү. 

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-07-29 12:03:35

Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхий дахин эдийн засгийн хүнд сорилтуудтай тулгарсан ч Монголын хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Хөрөнгийн зах зээлд бий болсон эдгээр таатай  уур амьгалын зэрэгцээ Монголын хөрөнгийн биржийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжран 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа.  Түүнчлэн Улсын төсөвт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг зохих хуулийн хугацаанд нь бүрэн төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь компанийн 30 жилийн түүхэн дэх онцлох үзүүлэлт болж байна.

Үнэт цаасны арилжааны хувьд, 2021 оны өдрийн дундаж арилжаа өмнөх оныхоос 22 дахин өсөж, 5.7 тэрбум төгрөгт хүрсэн бол хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 5.9 их наяд төгрөгт хүрч, 2020 оныхоос 95.4 хувиар өссөн байна. Мөн  ТОП-20 индекс 44 мянган нэгжийн түвшнийг давж, 133 хувиар өссөн нь дэлхийн томоохон индексүүдтэй харьцуулахад дунджаар 5 дахин өндөр үзүүлэлт болж байна. Үүнд дотоодын хөрөнгө оруулагчид идэвхжиж, иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсан нь ихээхэн нөлөөлсөн төдийгүй хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн нь зах зээл өргөжин тэлэхэд томоохон түлхэц үзүүллээ.

Түүнчлэн 2021 оны эхэнд Банкны тухай хуулийг шинэчлэн баталж, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих томоохон шинэтгэлийн ажил гараанаасаа хөдөлсөн нь хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатанд түүчээлэх үндэс суурийг улам бэхжүүллээ.

Монголын хөрөнгийн зах зээл дэх эдгээр таатай уур амьсгал болон онцлох өсөлтүүдийг Их Британийн “FTSE Russell” группээс онцгойлон үзэж, 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-д оруулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улсад чиглүүлэх чухал үйл явдал байлаа.

Та бүхэн Монголын хөрөнгийн биржийн 2021 оны үйл ажиллагааны тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ