“Монголын Хөрөнгийн Бирж” ХК нь олон нийтийн санхүү, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран сургалт, мэдээлэл өгөх арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн.
Энэхүү ажлын хүрээнд 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын ажилтан, албан хаагчдад зориулсан Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь санхүүгийн зах зээл үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээ "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцаатай холбоотой ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Сургалтад НДЕГ-ын 44 ажилтан, албан хаагч танхимаар хамрагдсан бол 21 аймаг, 9 дүүргийн НДЕГ-ын 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



