• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48960.41

( 80.12 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48960.41 80.12
MSE A Индекс 18866.47 9.4
MSE B Индекс 14598.52 15.23

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-19 16:19:41

Энэ өдөр нийт 53,776,088,828 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2025-09-19 13:52:49

Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-ийн хувьцааны арилжааг зогсоох шийдвэр гарах хүртэл тус компанийн хувьцаа МХБ-ээр хэвийн арилжаалагдах болохыг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна.

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ”-ЫГ ЦАХИМЖУУЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-09-19 09:27:19

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг цахимжуулж, олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) ГҮТББ, “Зангиа портал” ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД БРОКЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2022-11-11 15:35:31

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, СЗХ-ны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм"-ийн 1 дүгээр хавсралт "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 8.4 дэх хэсгийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 628 тоот тогтоолоор "Батс ҮЦК" ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлээ. 

Тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийт болон харьяалагдах татварын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажлын 10 хоногийн дотор мэдээлэхийг үүрэг болгожээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ