• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БОГД БАНК ХК 2022 ОНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА.

2023-01-18 11:02:13

Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Богд банк” /BOGD/ ХК 2022 оны IV улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны онцлох үр дүнгээ танилцууллаа.

Онцлох үзүүлэлт болон үйл явдлууд: 

  • Богд банкны нийт хөрөнгө 2022 оны эцсийн байдлаар 476.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 46%-аар өссөн. 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт хөрөнгө 28.6 дахин өссөн бөгөөд жил бүр дунджаар 51 хувийн өсөлт үзүүлсэн байна.

  • Өөрийн хөрөнгө 116.67 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөө 700 хувиар өсгөж, жилд дунджаар 31 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • 2022 онд нийт 19.13 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2021 оны 10.78 тэрбум төгрөгийн ашгийн үзүүлэлттэй харьцуулахад 77%-иар өссөн байна.

  • 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/16.4%-тай, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 39.4%-тай байна.

Компанийн тайланг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ