• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49364.66

( 351.65 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49364.66 351.65
MSE A Индекс 18912.86 107.46
MSE B Индекс 14794.36 -163.82

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-07 15:02:58

Энэ өдөр нийт 21,208,289,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-06 15:01:11

Энэ өдөр нийт 18,146,731,001 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2024-11-06 10:22:55

"Green Recycle" ногоон бондын хөтөлбөрийн I транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг GRB-BD-06/11/27-C0077-10 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-01-16 09:57:33

"ХААН Банк" ХК 2023 оны 04 дүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд олон нийтэд 959 төгрөгийн үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг санал болгож, нийт 183,379,788,200.00 төгрөгийг татан төвлөрүүлсэн. Үүний үр дүнд тус банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээс гадна татан төвлөрүүлэх хөрөнгийн 16 хувийг банкны бүтээгдэхүүн үйлчилгээний цахим шилжилтийг хурдасгах мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтад, 19 хувийг цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шинэчлэлтэд, 34 хувийг ногоон төсөл хөтөлбөрүүдэд, 31 хувийг урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл, орон сууцны зээл санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн.

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

  • Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт 16% буюу 28.1 тэрбум

  • Цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалтын хөрөнгө оруулалт 19% буюу 29.2 тэрбум

  • Ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн хөрөнгө оруулалт 34% буюу 51.3 тэрбум

  • Урт хугацаат зээл /Орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт/ 31% буюу 56.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан ба татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн үлдэгдэл нийт 17.9 тэрбум төгрөг байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ