• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48640.24

( -54.92 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48640.24 -54.92
MSE A Индекс 17968.96 33.15
MSE B Индекс 14390.05 -96.92

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Мэдээ мэдээлэл

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-01-16 10:19:08

"Худалдаа, хөгжлийн банк" ХК анхдагч зах зээлийн арилжаанд нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Тус банк нь активын зохистой бүтцийг бий болгох, иргэд болон жижиг, дунд бизнесийн зах зээлд тэлэлт хийх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегментүүдэд дараах дүнгээр хийхээр төлөвлөсөн. Үүнд: 

  1. Байгууллагын сегментэд олгох дүн: 41.75 тэрбум төгрөг

  2. Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: 16.7 тэрбум төгрөг

  3. Иргэдийн сегментэд олгох дүн: 25.05 тэрбум төгрөг. 

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

  • Байгууллагын сегментэд 4,370,000,000.00 төгрөг

  • Жижиг, дунд бизнесийн сегментэд 13,971,000,000.00 төгрөг 

  • Иргэдийн сегментэд 16,256,441,575.00 тэрбум төгрөгийн зээл олгож, нийт 34.6 тэрбум төгрөгийн зарцуулалт хийснээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн ашиглалт 56.16%-тай байна. 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ