• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54541.49

( -54.57 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54541.49 -54.57
MSE A Индекс 20889.07 23.35
MSE B Индекс 14257.13 -102.54

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-07-18 11:32:21

"ХААН Банк" ХК 2023 оны 04 дүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд олон нийтэд 959 төгрөгийн нэгж үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг санал болгож, нийт 183,379,788,200.00 төгрөгийг татан төвлөрүүлсэн. Үүний үр дүнд тус банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээс гадна татан төвлөрүүлэх хөрөнгийн 16 хувийг банкны бүтээгдэхүүн үйлчилгээний цахим шилжилтийг хурдасгах мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтад, 19 хувийг цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шинэчлэлтэд, 34 хувийг ногоон төсөл хөтөлбөрүүдэд, 31 хувийг урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл, орон сууцны зээл санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн.

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд:

  • Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт 16% буюу 29.3 тэрбум

  • Цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалтын хөрөнгө оруулалт 19% буюу 29.2 тэрбум

  • Ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн хөрөнгө оруулалт 34% буюу 62.4 тэрбум

  • Урт хугацаат зээл /Орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт/ 31% буюу 56.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан ба татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн үлдэгдэл нийт 5.6 тэрбум төгрөг байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ