• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50852.53

( 186.99 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50852.53 186.99
MSE A Индекс 19516.92 1.78
MSE B Индекс 14794.81 -204.2

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-25 17:44:56

Энэ өдөр нийт 9,706,380,443 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-24 15:25:04

Энэ өдөр нийт 2,088,756,320 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР 

2024-12-24 14:47:54

Материалыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба саналыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. 

Мэдээ мэдээлэл

“БОГД БАНК” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-07 15:29:53

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Богд банк” ХК 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл аж иллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

"Богд банк" ХК нь 2024 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, олон нийтэд хүргэж байна. Богд банк 2024 эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг 15.01 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээ түвшинд хүрлээ. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 21.52%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 12.0 төгрөгтэй хаагдлаа.

2024 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

Санхүүгийн голлох үзүүлэлт:

  • Нийт хөрөнгө энэ оны хагас жилийн байдлаар 837.20 тэрбум төгрөгт хүрч  өмнөх жилийн мөн үеэс 42.19%-аар өслөө.

  • Цэвэр зээлийн багц оны эхнээс 47.37% өсөж 460.01 тэрбум төгрөгт хүрсэн.

  • Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь 3.5%-тай байна.

  • Харилцагчийн харилцах, хадгаламжийн эх үүсвэр оны эхнээс 18.81%-р өсөж 364.48 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • 2024 онд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 12.07 сая ам.долларын урт хугацаат эх үүсвэр шинээр татан төвлөрүүлж, жижиг дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна.

  • Тайлант хугацаанд Богд банк нь Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:

  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 23.4% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.

  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 32.2% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 32.2% болох 204.72 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна.

Арга хэмжээ, хамтын ажиллагаа:

  • Богд банк болон Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ногоон зээлийг дэмжих зорилгоор 15 сая ам.долларыг санхүүжилт олгоход хамтарч ажиллахаар зээлийн гэрээнд гарын үсэг зурав. Тус сангийн хөнгөлттэй зээлийг АХБ-ны зээлтэй хослуулж (blended) эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авах, бага оврын сэргээгдэх эрчим хүчний суурилуулалт хийх зэргээр бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан уур амьсгалын санхүүжилтыг дэмжихэд зарцуулах юм.

  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс Монголын Ногоон Санхүүгийн Корпораци (МНСК) Европын Холбооны Свитч-Эшиа хөтөлбөрийн санхүүжилтээр 2022-2026 онд хэрэгжих “Дулаан шийдэл” төсөлтэй хамтран ажиллаж эхлэв. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын  нөхцөл байдалд тохирсон боломжийн үнэтэй, санхүүгийн хувьд үр ашигтай эрчим хүчний шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлэх, айл өрхүүдийн амины орон сууцны дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, улмаар агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахад чиглэсэн юм.

  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөний дэмжих сангаас 5 сарын 12-ны өдөр Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран Гачууртын Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 14 га газарт 1000 гаруй модны тарьц суулгалаа. Богд банкны хувьд байгаль орчны бодлогын хүрээнд хүний эрх, хөдөлмөрийн эрхийн болон байгаль орчны менежментийг үйл ажиллагааандаа сайн хэрэгжүүлдэг харилцагчдыг санхүүжүүлэх чиглэл баримталж, байгаль орчин нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө нь дунд болон өндөр харилцагчдын хувьд үр ашигтай хамтран ажиллах замаар харилцагчийн эрсдэлийг бууруулж ажиллахыг зарчим болгон ажиллаж байна.

  • Богд банк” ХК нь 2024 оны эхний хагас жилд 15.01 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүний 25% ийг буюу 3.75 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчиддээ бүрэн тарааж хуваарилсан.

  Бүтээгдэхүүн үйлчилгээ болон урамшуулалт аян:

  • Харилцагч хаанаас ч Богд мобайл аппликейшн ашиглан зайнаас харилцагч болох үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Богд банкны харилцагч яаралтай хэрэгцээ үүссэн тохиолдолд “Онлайн шуурхай зээл 2.0” үйлчилгээг нэвтрүүлэв.

  • Хүнс, газар тариалан, МАА үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, хоршооны бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх “Хоршооны гишүүн малчны зээл”-ийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэв.

  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-ын үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгох “Аялал жуулчлалын салбарыг дэмжих төслийн зээл”-ийг нэвтрүүлэв.

  • Эрчим хүчний 20%-ийн хэмнэлтийг бий болгох, хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дулаан шийдэл” төслөөр Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцандаа дулаалга хийлгэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой “Дулаалгын зээлийн бүтээгдэхүүн”-ийг нэвтрүүлэв.

  • "Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр"-ийг угтан “Итгэл” хүүхдийн хадгаламж урамшууллын аяныг уламжлал болгон зарлаж амжилттай өндөрлөв.

  • Их хотын түгжрэлийг бууруулах, хүссэн газраа түргэн шуурхай очиход туслах ухаалаг шийдлүүдийн нэг болсон их хотын эко унаа “Tapatrip” дугуй болон скүүтер унахдаа хэтэвчээ Богд банкаар цэнэглээд 100% нь буцаан олголт авах бүтээгдэхүүнийг нэвтрүүлэв.

  • Цойлогсод залуусын нэгдэл, Богд банк, олон улсад итгэмжлэгдсэн CFA зэрэгт бэлддэг ICER боловсролын байгууллага хамтран Залуусын санхүүгийн боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.

Та бүхэн "Богд банк" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ