• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-14 11:40:26

"Монложистикс Холдинг" ХК нь 2024 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн, олон нийтэд хүргэлээ. Тайлант хугацаанд дараах голлох үр дүнд хүрсэн байна.

Тайлант хугацаанд:

  • 2024 оны санхүүгийн төлөвлөгөөний суурь таамаглал

Хүлээлт 2024 тэрбум төг

2023

гүйцэтгэл

2024

төлөвлөгөө 

2024
хүлээлт

Цэвэр ашиг

8.4

13-15

13-15

Цэвэр ашгийн хувь

4.1%

5%-5.5%

5%-5.5%

 

"Монложистикс холдинг" ХК 2024 оны бизнес төлөвлөгөөнд тусгасан суурь эдийн засгийн гүйцэтгэл хүлээлтийн дагуу байна. Харин голлох валютын ханшийн өсөлт хүлээлтэд хүрээгүй хэдий ч, ложистикийн салбарын өсөлт бидний хүлээлтээс давсан үзүүлэлттэй байна. Монложистикс групп нь дотооддоо шинээр хөгжүүлэх болон зах зээл дээр хэдийн байршсан компани худалдан авах арга замуудаар зах зээлийн эзлэх байр сууриа тэлэхээр төлөвлөн ажилласаар байна. Энэхүү ажлын эхлэл болох болох Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг хувьцааг худалдан авснаар группийн хүлээгдэж буй ашгийг нэмэгдүүлж байна. Энэхүү M&A-ийн худалдан авалтын өдөр 2024 оны 1-р сарын 1 байгаа нь тус компанийн 2024 гүйцэтгэл бүтэн дүнгээр нэгтгэсэн тайланд тусгагдсан болно. Алсын хараа 2030 төлөвлөгөөний дагуу Монложистикс Групп нь 2024 оны сүүлийн хагаст БНХАУ-д салбар байгуулах, экспортын тээврийн өргөжүүлэлт болох вагоны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, дараагийн М&A судалгаа зэргийг төлөвлөөд байна.

  • Орлого:

Монложистикс группийн нийт орлого 141.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 49.1%-иар өссөн байна. Ингэснээр сүүлийн 4 жилийн борлуулалтын орлогын дундаж өсөлт (CAGR) 42.6% байна.

Сегмент бүрээр харахад:

 

 

2023H1

2024H1

Импорт

 39,7

66,2

Транзит

39,5

51,2

Экспорт

5,9

19,9

Бусад

10,0

8,7

Total

95,2

146,3

Тохируулах бичилт

3,7

4,3

Нийт

91,5

141,9

Ашиг:

Монложистикс холдинг ХК-ийн үйл ажиллгааны ашиг 2024 оны эхний хагас жилд 11.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 33% өссөн, 6,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллласан нь өнгөрсөн оны мөн үеэс 45%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт:

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын дүн (сая.төгрөг)

Төлөвлөгөө

Зарцуулалт

Үлдэгдэл

 1

Хөдлөх бүрэлдэхүүний хөрөнгө оруулалт

8,062

398

4,164

 2

Эргэлтийн хөрөнгө

2,923

2,878

45

 3

Төв азийн зам

 

3,500

 

 

Нийт

10,985

6,776

4,209

Хөдлөх бүрэлдэхүүний хөрөнгө оруулалт:

Бид экспортын тээврийн үйл ажиллагааг өргөжин тэлэхэд зориулж, 2 цуваа буюу 100 ширхэг 13-6953 загварын тавцант вагоныг ОХУ-аас худалдан авахаар төлөвлөсөн. Төмөр замын тухай хуулийн хэрэгжилт хойшилсон болон мөн ОХУ-аас вагон худалдан авах үйл ажиллагаанд учирч буй саад бэрхшээлээс үүдэн вагоны хөрөнгө оруулалтын хугацаа, вагоны төрөлд өөрчлөлт оруулсан юм. Эхний 10 ширхэг 12-1293 загварын хагас вагон нь 2024 оны 8-р сард Монгол улсад импортоор орж ирэхээр байна. Дараагийн 40 ширхэг вагоны гэрээ хэлэлцээрийн шатанд байна. 2024 оны эхний хагас жилийн байдлаар эхний 10 ширхэг вагоны нийт хөрөнгө оруулалт 1.6 тэрбум нь зээлээр, 0.45 тэрбум төгрөг нь татан төвлөрүүлсэн хөрөнгөөс зарцуулагдсан байна. Үлдэгдэл төлбөр хөдлөх бүрэлдэхүүн Монгол улсад орж ирснээр төлөгдөх юм.

Эргэлтийн хөрөнгийн санхүүжүүлэлт:

Охин компаниудын өсөлтийг хангахын тулд эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор 2.9 тэрбум төгрөгийг зарцуулсан.

Шинэ бизнес: М&A - Төв Азийн Зам ХХК:

Монложистикс групп нь зах зээл дээр хэдийн байршсан компани худалдан авах замаар зах зээлд эзлэх байр сууриа тэлэхээр сүүлийн жилүүдэд хурдтай өсөж буй ТЭСО группийн охин компани болох Төв Азийн Зам ХХК-ний 51%-ийг худалдан авахад 3.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн хөрөнгөөс зарцуулсан байна.

Та бүхэн "Монложистикс Холдинг" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ