• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50852.53

( 186.99 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50852.53 186.99
MSE A Индекс 19516.92 1.78
MSE B Индекс 14794.81 -204.2

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-25 17:44:56

Энэ өдөр нийт 9,706,380,443 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-24 15:25:04

Энэ өдөр нийт 2,088,756,320 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР 

2024-12-24 14:47:54

Материалыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба саналыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. 

Мэдээ мэдээлэл

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-16 16:19:12

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой ХК 2024 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

”Тавантолгой”ХК нь 2024 оны бизнес төлөвлөгөөнд 7,5 сая тонн нүүрс олборлон экспортод 6,9 сая/тн, дотоодод 580 мян/тн нүүрс борлуулахаар төлөвлөснөөс 2024 оны хагас жилийн байдлаар хөрс хуулалт 11.86 сая м3 буюу өмнөх оны мөн үеэс 112,2 хувь, нүүрс олборлолт 2,33 сая/тн буюу өнгөрсөн онтой харьцуулвал 237,7 хувь, уулын цул 13.98 сая м3 буюу өнгөрсөн оноос 129.9 хувиар тус тус өссөн байна. Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод зарчмаар явуулж үүнээс 1.11 сая/тн нүүрс борлуулснаас экспортод 0,99 сая/тн, дотоодод 0,12 сая/тн борлуулж өнгөрсөн оныхоос 1011.5 хувиар өссөн гүйцэтгэлтэй байна.

Орлого, ашиг:

Тайлант хугацаанд нийт 518.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого 13.3 дахин өссөн. 2024 оны эхний хагас жилийн байдлаар цэвэр ашиг 213.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж өмнөх оны мөн үеэс 16.1 дахин өссөн байна.

Онцлох үйл явдал, оны эцэс хүргэхээр төлөвлөсөн зорилт:

Компанийн  тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын хүрээнд МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ аяныг өрнүүлж Өмнөговь аймгийн нийт малчдад НЭГ ТЭРБУМ төгрөгийн дэмжлэг, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Цогтцэций, Мандал-Овоо, Булган сумын нийт 1231 малчин өрхөд шатахууны талон, өдөр тутмын хэрэгцээний хүнс болон эрүүл мэндэд хэрэгцээтэй дархлаа дэмжих бүтээгдэхүүн бүхий багц гардуулав.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд камерын иж бүрэн систем суурьлуулах ажлыг 446 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэж  хүн амын төвлөрөл ихтэй бүс нутгийн хувьд гэмт хэргийн зөрчил буурах, иргэд аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Олон нийт болон хувьцаа эзэмшигчдэд хүргэвэл зохих мэдээлэл:

Нүүрсний экспортыг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 5 сараас эхлэн “Смарт эко транс” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Гашуунсухайт боомт дахь автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн терминалаар экспортын тээврийг эхлүүлээд байна. Энэхүү гарцаар өдөрт 100 тээврийн хэрэгсэлээр 14,000 тонн орчим нүүрс экспортлох боломжтой юм. 

2024 оны эхний хагас жилд 2023 онд Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ачаа тээврийн Ерөнхий гэрээ байгуулан ажиллаж байсан 68 компанитай үргэлжлүүлэн хамтран ажилласан. Мөн эдгээр компанийн давхардсан тоогоор 2231 жолоочийг ажлын байраар хангасан. Нүүрс тээврийн “C” зөвшөөрлийн бичгийг 2024 оны эхний хагас жилд нийт 844 ширхэгийг олгосон.

2024 онд Төрийн худалдан авах ажиллагааны системд нийт 126 нэр төрлийн 43 тендерийг шалгаруулалтыг зохион байгуулж 1.149.651.871.785 төгрөгийн гэрээ байгууллаа.

Цаашдын зорилго зорилт:

Компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд бохирдолтой нүүрсийг баяжуулж, санарыг сайжруулан экспортод гаргах зорилгоор хуурай аргаар баяржуулах үйлдвэрийн судалгааны ажил хийгдэж байна. Жилд дунджаар нийт нүүрс олборлолтын 10-15 хувийн бохирдолтой нүүрсийг баяжуулснаар олборлосон нүүрсээ  100 хувь экспортод гаргах боломж бүрдэх юм. 

Мэргэжилтэй инежер техникийн ажилчдыг бэлтгэх, дадлагажуулах, цаашид ажлын байраар хангах зорилгоор “Дадлагажигч инженер” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж ШУТИС-ийн 4 төгсөгч тус хөтөлбөрт хамрагдан  заагдсан хуваарьт хугацаанд Уул уурхай, технологийн газрын уурхайн төлөвлөлт, ашиглалтын хэлтэс болон бусад газар, хэлтэстэй багаар хамтран ажиллан өдөр тутмын үүрэг даалгавруудыг хийж гүйцэтгэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд холбогдох программ хангамж, багаж тоног төхөөрөмжтэй ажиллахтай холбоотой сургалт хөтөлбөрт хамрагдаж байна.

Та бүхэн “Тавантолгой” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ