• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд   суралцагчдад сертификатыг гардууллаа. 

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 815,616,507 төгрөгийн үнийн дүн бүхий 716,658 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Могойн гол ХК (BDL +14.70%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND+7.83%), Сүү ХК (SUU +4.24%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шуудан ХК (MNP -7.05%), Бодь Даатгал ХК (BODI -3.56%), Талх чихэр ХК (TCK -3.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 14,689 ширхэг нэгж эрх 5,805,122 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 16,884 ширхэг үнэт цаас 1,688,400,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр, 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 44 ширхэг үнэт цаас 4,400 ам.доллар буюу 15,683,140 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,599,680,280 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,611,442,635 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,008,000 юань буюу 3,595,734,720 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.71% хувиар өсч, 54,916.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,224,707,352,433 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ