2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 442,703,381 төгрөгийн үнийн дүн бүхий 623,211 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +6.75%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +6.11%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +5.32%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -7.95%), Монос хүнс ХК (MFC -3.08%), Премиум Нэксус ХК (CUMN -2.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,789 ширхэг нэгж эрх 2,854,335 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 43 ширхэг үнэт цаас 4,290,000 төгрөгөөр ,
-
Багцын арилжаагаар 18,543,571 ширхэг үнэт цаас 6,118,827,490 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,080,000 юань буюу 10,638,144,000 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 62%-ийн агууламжтай төмрийн хүдэр 435,600 ам.доллар буюу 1,472,994,468 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,797,017,600 төгрөгөөр ,
-
"Андын илч" ХХК-ийн 5 багц 32,000 тонн чийг багатай хүрэн нүүрс 6,080,000 юань буюу 2,929,344,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.11% хувиар буурч, 47,680.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,093,339,914,801 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ