• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47773.42

( -191.58 -0.4% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47773.42 -191.58
MSE A Индекс 18295.69 -43.51
MSE B Индекс 15080.61 23.64

Мэдээ мэдээлэл

“ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧ, ШИНЖЭЭЧДИЙН КЛУБ”-ТЭЙ ХАМТРАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-10 14:19:13

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтэн, судлаачдын дунд зохион байгуулах нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны сэдэв, удирдамжийг дараах https://mse.mn/mn/news/12719 холбоосоор хүлээн авна уу.

МХБ 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР АМАРНА

2024-10-10 13:01:57

Сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсны дагуу МХБ маргааш ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

2024-10-10 12:08:46

Санхүүгийн зохицуулах хороо нь Монголын Хөрөнгийн Бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг зохион байгуулах тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Сургалт 2024 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд, эхний хоёр өдөр 16:00-18:00 цагийн хооронд, гурав дахь өдөр 14:00-17:00 цагийн хооронд тус тус үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Сургалтаар:

  • Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого

  • Хувьцаа гэж юу вэ, хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладаг вэ?

  • Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох тухай

  • Хөрөнгө оруулалтын эрсдэл, багц хэрхэн бүрдүүлэх тухай

  • Хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хэрхэн хийх вэ?

  • Финтек ба крипто валют гэж юу вэ?

  • Хөрөнгийн бирж болон үнэт цаасны арилжаа хийх үйл ажиллагаатай танилцах

  • Үнэт цаасны арилжаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

Та бүхэн дараах холбоосоор бүртгүүлнэ үү. Хөрөнгийн зах зээлийн сургалт (google.com)

✅Холбогдох утас: 70123339, 51261104, 313747/3112/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ