Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 546 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/474 тоот тушаалаар бүртгэгдсэн "Шунхлай" ХХК-ийн “Шунхлай" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
Энэ хугацаанд транч 1, транч 2-оор захиалгыг авах бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаана.
Бондын нэр: Шунхлай бонд
Бондын нийт тоо ширхэг: 800,000 ширхэг
Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Бондын нийт үнийн дүн: 80,000,000,000 төгрөг
Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ:17%
Бондын хугацаа: 12 сар
”Шунхлай” бондын үндсэн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа ба үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ