• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50852.53

( 186.99 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50852.53 186.99
MSE A Индекс 19516.92 1.78
MSE B Индекс 14794.81 -204.2

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-25 17:44:56

Энэ өдөр нийт 9,706,380,443 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-24 15:25:04

Энэ өдөр нийт 2,088,756,320 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР 

2024-12-24 14:47:54

Материалыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба саналыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. 

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-19 16:07:17

2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 640,983,560 төгрөгийн үнийн дүн бүхий 769,419 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +11.91%), Крипто Үндэстэн ХК (CNF +9.46%), Премиум Нэксус ХК (CUMN +5.13%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -12.45%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -6.17%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -5.00% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 76,380 ширхэг нэгж эрх 70,122,299 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 220 ширхэг үнэт цаас 16,469,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,179 ширхэг үнэт цаас 517,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 23,000 ширхэг үнэт цаас 2,300,000 доллар (7,861,193,000 МНТ)-аар,

  • Багцын арилжаагаар нийт 5,907,233 ширхэг үнэт цаас 699,660,965 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 доллар буюу 5,752,342,530 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 4 багц 13,200 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 838,200 доллар буюу 2,864,892,162 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 18,423,563,806 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.13% хувиар буурч, 50,213.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,824,045,479,586 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ