"Бизнес-Инвест Девелопмент ББСБ" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 80,000 ширхэг 3034 (BID) кодтой "Бид бонд"-ын үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн тул компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, Үнэт цаасны бүртгэлийн журмын 23-р зүйлийн 23.1, 23.11.5 дахь заалтууд болон "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/1511 тоот албан бичгийг тус тус үндэслэн Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ