2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 63 хувьцаат компанийн 1,166,571,079 төгрөгийн үнийн дүн бүхий 2,630,856 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 34 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Цагаантолгой ХК (TSA +15.00%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR +15.00%), Дархан гурил тэжээл ХК (DAR +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шивээ овоо ХК (SHV -10.64%), Гермес центр ХК (HRM -9.66%), Би ди сек ХК (BDS -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 114,001 ширхэг нэгж эрх 103,674,542 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 7,000 ширхэг үнэт цаас 350,420,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 46,546 ширхэг үнэт цаас 4,666,224,540 төгрөгөөр,
-
Багцын арилжаагаар нийт 9,176,989 ширхэг үнэт цаас 7,337,996,995 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 13,624,887,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.17% хувиар өсч, 50,373.31 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,855,120,176,877 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ