• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНОС ХҮНС" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-19 10:50:09

"Монос хүнс" ХК нь Компанийн тухай хуулийн 46.1, 46.2, 46.5 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт "Монос хүнс" ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь заалт Санхүүгийн зохицуулах хорооны 28 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТУЗ-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас 37%-иар буюу 1,635,401,712 (нэг тэрбум зургаан зуун гучин таван сая дөрвөн зуун нэг мянга долоон зуун арван хоёр) төгрөгийг мөнгөн хэлбэрээр тооцож, нэгж хувьцаанд 4 (дөрвөн) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаа мэдэгдлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдрөөр тогтоон, олон нийт буюу 30%-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 30-ны өдөрт багтаан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Харин үлдэгдэл 70%-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтаан компани дээрээс шилжүүлэхээ мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ