• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52249.21

( -494.06 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52249.21 -494.06
MSE A Индекс 20295.65 -235.65
MSE B Индекс 15277.06 -107.47

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-24 14:37:20

Тус компани 2024 оны цэвэр ашгийн 77.9 хувь буюу 25,870,276 төгрөгийг, нэгж хувьцаанд 1 төгрөг байхаар тогтоон, ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

"МОНГОЛ АЛТ" ХК 2024 ОНЫ АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-24 12:16:44

Тус компани 2024 оны ашгаас нэгж хувьцаанд 370 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2025-02-24 12:04:11

2025 оны 02 дугаар сарын 17-ноос 2025 оны 02 дугаар сарын 21-ний хооронд нийт 32,123,644,697.71 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-02-24 10:13:06

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк" ХК 2025 оны 2-р сарын 20-ны өдөр 2024 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Бизнес төлөвлөгөөний биелэлтийн явц:

2024 онд ХААН Банк хөгжил дэвшлийн дараагийн шинэ шатанд хүрэх зорилгоор 2024-2026 оны дунд хугацааны Тогтвортой бизнесийн стратегийг үндсэн 4 тулгуур чиглэлийн хүрээнд тодорхойлж, эхний жил тодорхой үр дүнгүүд гаргаад байна.

Тулгуур чиглэл 1: Харилцагчийн туршлагын зорилтын хүрээнд:

  • IDCXS олон улсын цахим харилцагчийн туршлагын стандартыг баталгаажуулан ажиллалаа.

  • Хиймэл оюунд суурилсан Digi (дижи) AI chatbot буюу цахим туслахыг нэвтрүүлж, тайлант хугацаанд 61 мянга гаруй лавлагаанд хариулсан байна.

Тулгуур чиглэл 2: Бизнес өсөлт, эрсдэлийн удирдлагын зорилтын хүрээнд:

  • Жижиг дунд бизнесийг дэмжсэн төсөл, хөтөлбөр, ногоон зээл, эмэгтэй бизнес эрхлэгчдийн зээл, ноолуур, үр тариа, сүү, махны кластерийг хөгжүүлэхэд чиглэсэн тухайлсан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүллээ.

Тулгуур чиглэл 3: Цахим банкны зорилтын хүрээнд:

  • Харилцагчийн төлбөр тооцоог хялбарчлах, шимтгэлгүй, урамшуулалтай DigiPay аппликэйшнийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тайлант хугацаанд 250 мянга гаруй харилцагчтай болсон.

  • Бизнесийн харилцагчдад чиглэсэн DigiPOS аппликэйшнийг нэвтрүүлсэн бөгөөд 2024 оны эцсээр картаар үйлчлэгч 15 мянга гаруй байгууллагатай болсон байна.

Тулгуур чиглэл 4: Байгууллагын хөгжил, тогтвортой бизнесийн зорилтын хүрээнд:

  • Тогтвортой бизнесийн стратегийн хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, олон улсын байгууллагуудын зөвлөх үйлчилгээг авч байна.

  • Ногоон технологийн шалгуур хангасан бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн мэдээллийг багтаасан Green.khanbank.com платформыг нэвтрүүллээ.

2024 оны санхүүгийн онцлох үйл явдлууд:

Санхүүгийн онцлох гүйцэтгэлийг товч дурдвал:

  • Нийт актив хөрөнгө 20.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны жилийн эцэстэй харьцуулахад 17.0 хувийн өсөлт үзүүлсэн ба нийт банкны системийн активын 28.4 хувийг эзэлж байна.

  • 2024 оны 12 сарын 31-ний байдлаар өөрийн хөрөнгийн хүрэлцээ, хөрвөх чадварын харьцаа зэрэг Монголбанкны зохистой харьцаа үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан.

  • Нийт зээлийн багц 11.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны жилийн эцэстэй харьцуулахад 2.3 их наяд төгрөг буюу 23.4 хувиар өссөн. Чанаргүй зээлийн багц 516.5 тэрбум төгрөг буюу нийт зээлд эзлэх хувь 4.3 хувь болж, өмнөх оны эцсээс 0.95 пунктээр буурлаа.

  • ХААН Банкны нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 17 хувь буюу 2.6 их наяд төгрөгөөр өсөж, 17.6 их наяд төгрөгт хүрлээ.

  • Нийт өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны эцсээс 17.8 хувь буюу 372.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна.

  • 2024 оны жилийн эцсийн байдлаар ХААН Банк 638.5 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Активын өгөөж 3.4 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 28.9 хувьтай байна.

  • ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 2-р сарын 13-ны өдөр хуралдаж, ногдол ашгийн нэгж хувьцаанд ногдох хэмжээг 195.35 төгрөгөөр тогтоож, 2024 оны татварын дараах цэвэр ашгийн 58.5 хувийг буюу нийт 373,547,879,300 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ. Банк холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан олгох болно.

2024 оны жилийн онцлох үйл явдлууд:

2024 оны онцлох үйл явдлыг товч дурдвал:

  • ХААН Банк салбартаа анхлан инновацын төвөө байгууллаа.

  • ХААН Банкны Сөүл оффис эрчим хүчний хэмнэлт бүхий загвар оффис боллоо.

  • ХААН Банк нь Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан 3,300 гаруй бизнес эрхлэгчдийг чадавхжуулав. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв”-ийг Улаанбаатар хотод 18, Монгол улсын 21 аймагт байгуулав.

  • ХААН Банк “Тогтвортой санхүүжилтийн форум”-г амжилттай зохион байгууллаа.

  • Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд Нийгмийн бонд гаргасан.

  • Khan Bank аппликэйшнээр “Alipay” хэтэвч рүү гадаад гуйвуулга хийдэг боллоо.

  • АНУ-д төвтэй олон улсын нэр хүнд бүхий “The Bank New York Mellon (BNY Mellon)” банканд ам.долларын дансаа нээлээ.

Та бүхэн “ХААН Банк” ХК-ийн 2024 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ