• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47476.74

( 522.65 1.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47476.74 522.65
MSE A Индекс 17360.62 107.45
MSE B Индекс 14291.16 -112.53

Мэдээ мэдээлэл

"БЛҮМСБЮРИ СЕКЬЮРИТИС ҮЦК" ХХК-ИЙГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2025-04-15 09:44:46

Ийнхүү МХБ-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 52 боллоо.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2025-04-14 19:45:53

2025 оны 4 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд, 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхимд зохион байгуулагдана.

ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТ БҮРТГЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-04-14 19:35:19

Та бүхэн өөрсдийн болон гишүүн байгууллагуудын журмын төсөлд өгөх саналыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор албан бичгээр болон ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-10 17:14:02

2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 713,149,685 төгрөгийн үнийн дүн бүхий 1,519,206 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Женко тур бюро ХК (JTB +14.99%), Говь ХК (GOV +13.03%), Таван толгой ХК (TTL +12.57%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүннү менежмент ХК (HBZ -15.00%), Мон Наб ХК (MNB -14.98%), Монгол керамик ХК (KEK -14.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 18,610 ширхэг нэгж эрх 13,703,011 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 130,184 ширхэг үнэт цаас 6,446,200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 80,696 ширхэг үнэт цаас 7,989,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,110 ширхэг үнэт цаас 111,000 ам.доллароор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 8,960,000 юань буюу 4,301,785,600 төгрөгөөр, 

  • "Тавантолгой ХК"-ийн 55 багц 352,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс нүүрс 31,680,000 ам.доллар буюу 111,788,265,600 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 131,644,386,266 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 2.41% хувиар өсч, 47,449.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,700,091,060,930 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ