• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48859.56

( 454.64 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48859.56 454.64
MSE A Индекс 17569.92 83.5
MSE B Индекс 14233.33 124.8

Мэдээ мэдээлэл

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2025-06-27 17:58:52

Хүсэлт хүлээн авах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуустал. Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

06-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-27 15:13:33

Энэ өдөр нийт 10,117,784,528 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа 

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 5 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЮУ 31,215,080 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-27 12:06:29

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.

Мэдээ мэдээлэл

"ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-16 11:17:51

"Газар шим үйлдвэр" ХК нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан иргэд, олон нийтэд 53 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 198,113,207 ширхэг энгийн хувьцааг санал болгон арилжиж, 10,499,999,971 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд дараах байдлаар зарцуулсан байна.  

            Үүнд:

Үйл ажиллагаа

Төлөвлөгөө Зарцуулалт​

Зарцуулалтын хувь

Хүнсний ногооны зоорь барих​

5,538,000,000

    4,948,010,784

89.35

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт​

2,891,000,000

    2,639,226,407

91.29

Бэлтгэх дамжлагын автоматжуулалт​

1,000,000,000

        921,913,067

92.19

Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт​

1,070,000,000

    1,989,849,742

185.97

Нийт дүн​

10,499,000,000

  10,499,000,000

100

 

2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар олон нийтээс татан төвлөрүүлсэн 10,499,000,000 төгрөгийг үнэт цаасны танилцуулгад тусгагдсан ажлуудад 100 хувь зарцуулжээ.

Тухайлбал:

  1. "Газар шим үйлдвэр" ХК нь үнэт цаасны танилцуулгад тусгагдсан зоорийн барилга барих, тоног төхөөрөмж, суурилуулалтын ажлыг амжилттай дуусгаж, тохиргооны ажлыг гадаадын туршлагатай мэргэжилтнээр хийлгэж байгаа ба 2025 оны шинэ ургацаас ногоо хүлээн авахаар төлөвлөсөн байна. Ингэснээр компанийн борлуулалтын өртөг буурах цаашлаад ашигт ажиллагаа нэмэгдэх боломжууд нээгдэнэ гэж тооцоолжээ.

  2. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлын хүрээнд нэрийн майонез, кетчуп, амтат чили соус, паста соус зэргийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байгаа ба тун удахгүй хүүхдийн жимс ногооны нухашийг зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.

  3. Дамжлагын автоматжуулалтын хөрөнгө оруулалтыг хийснээр Аюулгүй ажиллагаа, Өртгийн бууралт, Бүтээмжийн өсөлтүүд бий болжээ.

  4. Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хувьд бусад үйл ажиллагаанаас хэмнэгдсэн хөрөнгөөр шаардлагатай түүхий эд сав баглаа боодлыг их хэмжээгээр хямд өртөгтэй авсан нь ашигт ажиллагаанд нь эергээр нөлөөлсөн байна.

“Газар шим үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөөнд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар тогтмол танилцуулж, компанийн үнэт цаасны танилцуулгад тусгагдсан  зориулалтын дагуу үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж дуусчээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ