• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48921.96

( 267.9 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48921.96 267.9
MSE A Индекс 18041.53 161.32
MSE B Индекс 14586.83 120.42

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД БИРЖЭЭР АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРУУДЫНХААС ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ

2025-04-25 19:31:21

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаалсан бол 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд арилжсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонныг давсан байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-04-25 18:30:55

"Монголын хөрөнгийн бирж" ХК энэхүү сургалтаар хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад зорин ажилладаг.

04-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-25 17:01:18

Энэ өдөр нийт 146,213,296,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН САНХҮҮГИЙН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-04-25 10:25:35

Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлийн зарим оролцогч байгууллагуудтай хамтран өнгөрөгч лхагва гарагт (2025.04.23) “Санхүүгийн зах зээл” мэдлэг түгээх өдөрлөгийг Санхүү, эдийн засгийн их сургуулиас эхлүүлсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороон Дэд дарга Т.Цэрэнбадрал, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Е.Соёлмаа, Т.Туул нар 3, 4 дүгээр курсийн оюутнуудын хамт “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочлон, биржийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ, Сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвд үнэт цаасны 7451 дэх арилжааг нээх цан цохих ёслол үйлдлээ.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ХК нь бодлого, үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүргийн зэрэгцээ энэ зах зээлд шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах, хөгжүүлж чиглүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг бодлогын байгууллагууд юм. Үүнтэй уялдуулан “Санхүүгийн зах зээл” мэдлэг түгээх өдөрлөгийн хүрээнд өнөөдөр та бүгдийг хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны гол цөм биржийн үйл ажиллагаатай танилцах, практик аялалд тавтай морилохыг урьж байна. Мөн хэдхэн хоногийн өмнө үүдээ нээсэн энэхүү Сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв оюутан залуусын өмнө үргэлж нээлттэй байх болно” хэмээн хэлээд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн түүхэн хөгжлийн танилцуулга, холбогдох мэдээллийг өглөө.

Мөн энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал:

Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ зах зээлд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэгч сургуулиудтай илүү ойр хамтран ажиллаж, ирээдүйн мэргэжилтнүүд маань салбарынхаа зохицуулагч байгууллага болон, зах зээлийн бусад салбаруудын үйл ажиллагааг сайн мэддэг, ажлын талбарт гарахад практик ойлголт, мэдлэг мэдээлэл сайтай байх тал дээр анхаарч ажиллаж байна” гэдгийг тодотголоо.

СЭЗИС-ийн 4-р курсийн оюутан Г.Энхжин:

Санхүүгийн зохицуулагч, оролцогч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах боломж олдсонд бид маш их баяртай байна.

Урьд өмнө хичээл болон оролцсон тэмцээн уралдааныхаа хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг сайтаас цахимаар авдаг байсан бол өнөөдөр биржид зочлон үнэт цаасны арилжаа, уул уурхайн биржийн арилжаа, оффисын өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагддагийг харах боломж олдсонд маш таатай байна.

Манай улс банк давамгайлсан санхүүгийн бүтэцтэй байсан бол 2022 оноос арилжааны ТОП таван банк нээлттэй хувьцаат компани болсон төдийгүй сүүлийн үед Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээс хөрөнгийн зах зээлд IPO гаргасан зэрэг үйл явц нь хөрөнгийн зах зээлийн хөгжил нэлээд эрчимтэй өөрчлөгдөж байгааг харуулж байна гэж үздэг. Манай сургуулийн “NEXUS” баг Монгол Улсын түүхэнд байгаагүй том амжилт буюу "CFA research challenge 2025" судалгааны тэмцээний Азийн дөрвөн шилдэг сургуулийн нэгээр шалгарсан. Энэ тэмцээнд бэлтгэхдээ “Хаан банк” ХК-ийн үйл ажиллагаа, хувьцааны талаар судалж ажилласан. Тус судалгаа хөрөнгийн зах зээлийн судалгаатай салшгүй холбоотой байсан. Манай сургуулийн оюутнуудын хувьд цаашид илүү сайн судалж, суралцан ирээдүйд хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж найдаж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ