• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48649.49

( -242.49 -0.5% )
JavaScript chart by amCharts 3.21.520172018201920202021202220232024020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48649.49 -242.49
MSE A Индекс 17707.22 -1.08
MSE B Индекс 14418.57 -79.08

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-10 15:15:32

Энэ өдөр нийт 4,507,525,243 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-10 11:37:04

Тус уулзалтаар МХБ-ийн 2,3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын төлөөллийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хууль, эрх зүйн орчны шинэчлэлтэд тусгах санал санаачилга, холбогдох байгууллагуудын дэмжлэг туслалцааны талаар бичгээр болон шууд саналуудыг хүлээн авч харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа ярилцсан юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 6 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-06-10 09:52:37

2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Лхагва гарагт бүх нийтээр амрах тул "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй, үнэт цаасны болон, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-02 15:20:09

2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 827,048,146 төгрөгийн үнийн дүн бүхий 1,408,830 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жуулчин говь ХК (JGV +14.98%), Улаанбаатар хивс ХК (UBH +14.93%), Монложистикс Холдинг ХК (MLG +9.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монинжбар ХК (MIB -15.00%), Дархан зочид буудал ХК (DZG -14.54%), Оллоо ХК (OLL -13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,512 ширхэг нэгж эрх 3,588,967 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 46 ширхэг үнэт цаас 4,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12,980,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 102,575 ширхэг үнэт цаас 850,358,950 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 8,256,000 юань буюу 4,054,273,920 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр нийт 5,752,849,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 49,686.43 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,251,598,550,196 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ