• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-05-14 18:02:35

"Жуулчин дюти фрий" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.10, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 28 дугаар тогтоол болон, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар ТУЗ2025-03/03 тогтоолоор дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

2024 оны жилийн эцсийн байдлаар хуримтлагдсан ашиг нийт 1,274,651,690,98 /нэг тэрбум хоёр зуун далан дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга зургаан зуун ерэн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгөөс нэгж хувьцаанд 4,140 /дөрвөн мянга нэг зуун дөч/ төгрөгөөр тооцож, нийт 270,598,680 /хоёр зуун далан сая таван зуун ерэн найман мянга зургаан зуун ная/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 05 дугаар сарын сарын 20-ны өдрөөр тогтоон, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор хуваарилах ба нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид арилжааны банк дахь дансанд шилжүүлж авахаар бичгээр хүсэлт гарган ногдол ашгаа авах боломжтойг мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ