• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48404.92

( 357.94 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48404.92 357.94
MSE A Индекс 17486.42 75.64
MSE B Индекс 14108.53 173.12

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-26 16:29:47

Энэ өдөр нийт 42,416,454610 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2025-06-26 10:10:44

Ийнхүү "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 51 боллоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-06-26 09:48:57

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-04 15:43:49

2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 330,555,070 төгрөгийн үнийн дүн бүхий 597,029 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол алт ХК (ERS +14.94%), Монгол Базальт ХК (MBW +11.01%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +5.61%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ЛэндМН ББСБ ХК (LEND -2.54%), Говь ХК (GOV -2.09%), Мандал Даатгал ХК (MNDL -2.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 4,749 ширхэг нэгж эрх 3,588,193 төгрөгөөр арилжигдлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,663,200 ам.доллар буюу 5,944,326,696 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 6,278,469,959 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0% хувиар буурч, 49,248.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,248,162,046,850 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ