• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 232 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/245 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Омни ассет хоёр ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 140,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн /ажлын 5 хоног/ Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Захиалгын дүн нь санал болгож буй үнийн дүнд хүрч, захиалга 100 хувьд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

“Омни ассет хоёр ТЗК” ХХК-ийн ХБҮЦ-ыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Апекс Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгатай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ