• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-24 17:24:32

2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 83 хувьцаат компанийн 2,750,786,239 төгрөгийн үнийн дүн бүхий 32,964,486 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 57 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол дизель ХК (MDZ +15.00%), Силикат ХК (SIL +11.56%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +8.66%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хасу-Мандал ХК (HSR -15.00%), Стандарт проперти групп ХК (BBD -15.00%), Бөөний худалдаа ХК (BHL -15.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 1,447 ширхэг нэгж эрх 245,422 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 16,363 ширхэг үнэт цаас 816,491,570 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 126 ширхэг үнэт цаас 12,600 ам.доллар (45,103,968 ₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 6 багц 19,800 тонн Fe-65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,593,900 ам.доллар буюу 5,705,651,952 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 9,278,175,183 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.11% хувиар буурч, 48,090.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,958,294,821,657 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ