• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-25 18:11:29

2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 73 хувьцаат компанийн 1,754,018,145 төгрөгийн үнийн дүн бүхий 19,304,725 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 29 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол Базальт ХК (MBW +11.77%), Монос хүнс ХК (MFC +4.40%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +4.36%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Өндөрхаан ХК (ONH -14.75%), Жуулчин говь ХК (JGV -13.87%), Улаанбаатар БҮК ХК (BUK -8.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 1,147 ширхэг нэгж эрх 957,378 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,000 ширхэг үнэт цаас 199,260,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 1,724,140 ширхэг үнэт цаас 365,759,060 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн Fe-52% төмрийн хүдэр 402,600 ам.доллар буюу 1,441,376,442 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 5 багц, 4530 тонн, 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 10,073,542  ам.доллар буюу 36,064,993,578.17 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 39,826,364,603 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.09% хувиар буурч, 48,046.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,953,678,858,756 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ