• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.24

( 30.94 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.24 30.94
MSE A Индекс 17887.28 -0.95
MSE B Индекс 14655.14 -102.19

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-07 16:07:05

Энэ өдөр нийт 7,317,497,122 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE hall”-д өнөөдөр (2025-07-07) "Хаан банк” ХК-иас олон нийтэд санал болгон гаргаж буй "Жендэр бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“Хаан банк” ХК-ийн “Жендэр бонд”-ыг олон нийтэд санал болгон арилжаалах анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Банкны тухай хуулийн хүрээнд Хаан банк 2023 оны 04 дүгээр сард нийт хувьцааныхаа 10 хувь буюу 191,219,800 ширхэг нэмэлт хувьцаа гаргасан нь Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон захиалга авсан хүртээмжтэй татан төвлөрүүлэлт байсан бөгөөд МХБ-ийн 1-р ангилалд бүртгэгдсэн, үндэсний хэмжээний хамгийн том банк өнөөдөр дахин нэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байгаад баяртай байна.

Хаан банк 2011 оноос эхлэн байгаль орчин, нийгмийн бодлогыг зээлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Монголын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрт нэгдэн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод хувь нэмрээ оруулж, банкны бүх түвшинд үйл ажиллагаандаа уялдуулан ажиллаж ирсэн.

Энэхүү манлайллаа улам өргөжүүлж, дотоодын зах зээлд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий жилийн 16 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай нийт 300,000 ширхэг бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож 30,000,000,000 төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 100%-д хүрмэгц захиалгыг хаах нөхцөлтэй, нэгэн шинэ бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлд гаргаж байна.

Олон улсын зах зээлд болон Монгол Улсад бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөж, эдийн засаг дахь тэдний оролцоо улам бүр идэвхжиж байгаа энэ цаг үед ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг олгох, шаардлагатай санхүүжилтээр дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байгаад баяр хүргээд дотоодын хөрөнгийн зах зээлд гарч буй “Жендэр бонд”-ын арилжааны үйл ажиллагаанд амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье!” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай:

"МУ анх удаа Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг 2025 оны 8-р сард Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна. Энэ нь Тогтвортой хөгжил, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд Монгол Улсаас оруулж буй хувь нэмрийг олон улсад таниулахад чухал үүрэг гүйцэтгэх үйл явдал юм. Түүнчлэн МУ-ын баялаг бүтээгчдийн нийгэмд оруулж буй хувь нэмэрт эмэгтэй бизнес эрхлэгчдийн эзэлж буй хувь нэмэр өндөр. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой “Жендэр бонд” шинэ төрлийн санхүүгийн хэрэгслийг олон нийтэд санал болгож байгаа Хаан банкны хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц:

“Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр анх удаа нийгмийн бонд буюу “Жендэр бонд” шинэ бүтээгдэхүүн гарч байгаа баярт өдрийн мэндийг хүргэе. МУ-д хөрөнгийн зах зээл, түүний дотор хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохисон мөчөөс хойш 30 жил болж байна. Энэ хугацаанд Монголын хөрөнгийн биржээр хувьцаа, компанийн бонд, ХБҮЦ, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх зэрэг бүтээгдэхүүнүүд зах зээлд гарч байсан бол өнөөдөр “Жендэр бонд” гэж шинэ төрлийн бүтээгдэхүүн гарч байна.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, дэд бүтцийн байгууллагууд, үнэт цаас гаргагчийн хувьд түүхэн өдөр гэж хэлэх нь зүйтэй. Учир нь сүүлийн жилүүдэд байгаль орчин, нийгэм, эдийн засагт чиглэсэн бондууд төрөлжиж байна. Олон улсын төвшинд нийтлэг стандарт шаардлагыг хангаад нийгэмд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, байгальд ээлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг томоохон үнэт цаас гаргагчид олон нийтэд санал болгож байгаа. Энэ жишгийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 6 сард зохицуулалтын орчинд, нийгмийн бонд, жендэр бонд, тогтвортой байдалд холбоотой бондууд, хөх бонд гэх зэрэг олон бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлд гаргах суурь нөхцөлүүдийг бүрдүүлж өгсөн” гэдгийг онцоллоо.

“Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа:

Хаан банкнаас анх удаа “Жендэр бонд” шинэ төрлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож байна. Хаан банк 2023 онд анх нээлттэй хувьцаат компани болж, өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн том буюу 2 их наяд төгрөгийн үнэлгээтэй хувьцаат компани болсон. Бид 2024 онд “Ногоон бонд” гаргаж байсан бол өнөөдөр Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Хүйсийн тэгш харилцаа, Эдийн засаг дахь оролцоог дэмжих, нийгмийн чиглэлийн бонд бонд гаргаж, энэ хүрээнд бид эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхтай болгох, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрийгөө чадавхжуулах, бусдыг удирдах, сайн менежер манлайлагч болоход нь дэмжлэг үзүүлэхэд зорилготой энэхүү шинэ бүтээгдэхүүнийг нээж байна. Бидний зорилго, үйл ажиллагааг дэмжин ажилласан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага болон хамтран ажилласан бүх талууддаа талархал илэрхийлье. Бид банкны салбартаа тэргүүлэгч банк байхын зэрэгцээ хөрөнгийн зах зээлд ч мөн энэ амжилтыг хадгалахыг хүсч байна” хэмээн хэллээ.

“Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр:

“Жендэр бонд” бол Санхүүгийн зохицуулах хорооноос Компанийн өрийн хэрэгслийн журамд  өөрчлөлт оруулж, эрх зүйн зохицуулалт шинэчлэгдсэнээс хойш анх удаа гарч байгаа бүтээгдэхүүн юм. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих үзэл баримтлалаараа эмэгтэй захиралтай ҮЦК-ийг сонгон хамтран ажилласан Монголын хамгийн том “Хаан банк” ХК энэхүү шинэ бүтээгдэхүүнээрээ үлгэр жишээг тод харуулж байгааг онцлохыг хүсч байна” хэмээн тодотголоо.

Үйл ажиллагааны төгсгөлд “Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтуяа анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдсэн юм.

Үнэт цаасны танилцуулгатай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ