• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-29 15:43:52

2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 721,893,785 төгрөгийн үнийн дүн бүхий 873,314 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Женко тур бюро ХК (JTB +8.67%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +8.18%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +3.22%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -7.59%), Улсын их дэлгүүр ХК (UID -6.92%), Шарын гол ХК (SHG -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 927 ширхэг нэгж эрх 166,087 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 295 ширхэг үнэт цаас 17,795,120 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 220 ширхэг үнэт цаас 21,701,000 төгрөгөөр, 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 180 ширхэг үнэт цаас 18,000 ам.доллар (64,572,660₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 438,900 ам.доллар  буюу 1,574,496,693 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт үл барьцалдах нүүрс) 1,084,800 ам.доллар буюу 3,891,578,976 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 2,346,240 ам.доллар  буюу 8,416,830,989 төгрөгөөр, 

  • "Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 78,876,800 ам.доллар буюу 282,960,266,016 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 297,669,301,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.36% хувиар буурч, 49,423.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,288,519,586,564 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ