“Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй хувьцаат компани нь Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.4 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны /Монгол Улсын Сангийн яамнаас тайлан хүлээж авах хугацааг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаа сунгасан/ дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь тайлан ирүүлээгүй компаниудад 8 дугаар сарын 08-ны дотор ирүүлэх хугацаа олгож байна.
Иймээс хувьцаат компанийн олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, санхүү болон үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү.
Заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн зүгээс зөрчлийн талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, цаашид зөрчил давтагдвал Санхүүгийн зохицуулах хорооны “Бүртгэлийн журам” болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам", Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарна уу.
Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.
Үйл ажиллагааны тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ