• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49003.89

( -73.34 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49003.89 -73.34
MSE A Индекс 17835.12 -54.79
MSE B Индекс 14548.86 157.3

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-06 15:37:14

Энэ өдөр нийт 12,836,499,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-08-06 14:44:35

Хөрөнгө оруулагчдаас 3 жилийн хугацаатай купонтой бондод 8.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 14 ширхэг захиалгын санал ирүүлсэн бөгөөд арилжааны үр дүнд үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар тогтлоо.

"МОНГОЛ ШУУДАН" ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-06 14:14:28

Тайлант хугацаанд компанийн борлуулалтын орлого 2024 оны мөн үеэс 7 хувь өссөн байна.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ ШУУДАН" ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-06 14:14:28

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн I ангилалд бүртгэлтэй "Монгол шуудан" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

Компани нь 2025 онд “Үйл ажиллагааны ашигт байдлыг хангаж, бизнесээ өргөжүүлэх суурийг тавих” зорилттой ажиллаж байна. Тайлант хугацаанд борлуулалтын орлогоо 2024 оны мөн үеэс 7 хувь өсгөсөн.

Үүнд: Валютын ханшийн цэвэр ашгаа 2025 оны эхний хагас жилд 311 сая төгрөг болгосон нь өмнөх оны мөн үеэс 202 хувь өссөн байна. Ингэснээр 2025 оны эхний хагас жилийн байдлаар 104 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чадлаа.

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Дэлхийн топ цахим худалдааны платформ болох “Тэмү”-гийн цахим худалдааны хүргэлтийг хийж, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлж эхэллээ. Олон улсын томоохон платформуудаас Монголд нэвтрүүлэхээр хэлэлцээрүүдийг хийж байна.

  • Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ, Төрийн албан хаагчийн шалгалтын материал, 2025 оны элсэлтийн ерөнхий шалгалтын материал зэрэг төрийн үйлчилгээний тээвэр хүргэлтийг хийлээ.

  • Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутагтай хамтран 5 бүсэд логистикийн төв байгуулахаар зорин ажиллаж байгаа ба Зүүн бүсийн логистикийн төвийг Хэнтий аймагт байгуулахаар ЗДТГ-тай хамтын ажиллагааны санамж бичигт байгууллаа.

  • Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи дээр суурилсан бүрэн автомат ангилан ялгах автомат машин нэвтрүүллээ.

  • Японы Аэронэкст, Монголын Ньюком компаниудтай хамтран Дрон хүргэлтийг амжилттай туршлаа.

  • Дэлхийн Шуудангийн Холбооны аюулгүй байдлын сургалтад 90 ажилтнаа, олон улсын тэтгэлгээр 7 ажилтнаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрууллаа.

  • БНХАУ-ын экспресс хүргэлтийн тэргүүлэгч операторын нэг болох “YTO Express” компанитай “Стратегийн хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа.

  • Ази Номхон Далайн Шуудангийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурлыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

  • Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам, Японы Шуудантай хамтран "Монгол шуудан" ХК-ийн дэд бүтцийг шинэчлэх зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Та бүхэн "Монгол шуудан" ХК-ийн  2025 оны хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн албан ёсны фейсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ