• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51098.53

( -678.55 -1.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51098.53 -678.55
MSE A Индекс 19507.22 -139.39
MSE B Индекс 14707.57 -68.12

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

Өнгөрөгч 7 хоногийн (2025.08.06) Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийн тоог үе шаттайгаар 20 хувь бууруулж 87 болгох боломжтой талаар хэлэлцсэний зэрэгцээ, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох үүрэг даалгаврыг зохих нэгжүүдэд тус тус өгсөн билээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина." гэж заасны дагуу өнөөдөр (2025.08.13) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон IPO гаргах үйл явцыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар тус хэлтсийн зарим мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад биржийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж, Бүртгэлийн албаны Бүртгэл хариуцсан мэргэжилтэн Г.Амартүвшин нар оролцож, дараах агуулгуудын хүрээнд зохих мэдээллийг өгсөн юм.

Үүнд: Монголын хөрөнгийн бирж нь 2022 онд төр засгийн холбогдох бодлого шийдвэрийн дагуу IPO гаргаж, нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгон амжилттай арилжсан өөрийн байгууллагын туршлагыг хуваалцлаа.

Түүнчлэн,

  • Хөрөнгийн зах зээлийн ерөнхий мэдээлэл, чиг хандлага,

  • IPO гаргах үйл явцад оролцогч мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо,

  • Хууль эрх зүйн орчин,

  • Үнэт цаасны бүртгэлийн журам болон, үнэт цаас бүртгүүлэх үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажиллалаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ