• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48882.08

( -122.55 -0.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48882.08 -122.55
MSE A Индекс 17968.64 -210.93
MSE B Индекс 14298.95 -73.09

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-18 15:38:20

Энэ өдөр нийт 13,281,705,277 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-18 15:38:20

2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 229,694,869 төгрөгийн үнийн дүн бүхий 620,419 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөсөг трейд ХК (HSG +14.92%), Женко тур бюро ХК (JTB +10.86%), Премиум Нэксус ХК (CUMN +4.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -13.08%), Монгол шуудан ХК (MNP -7.69%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -7.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,180 ширхэг нэгж эрх 4,662,304 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 866 ширхэг үнэт цаас 77,515,760 төгрөгөөр, 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 224 ширхэг үнэт цаас 22,014,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 69 ширхэг үнэт цаас 6,900 доллар (24,795,978₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,507,632,640 төгрөгөөр,

  •  Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,541,662,980 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 698,880 ам.доллар буюу 2,511,509,146 төгрөгөөр.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,720,000 юань  буюу 3,362,217,600 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 13,281,705,277 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс -0.25% хувиар буурч, 48,882.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,307,716,164,388 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ